Мэндчилгээ

Сайн байцгаана уу?  Юуны өмнө “Амьд Чулуу” чуулганыхаа итгэлийн гэр бүлийнхэн болон заяа тавилан нэгт монгол ахан дүүс та бүхэндээ бидний аврагч Эзэн Есүс Христийн нэрээр мэндчилж байгаадаа баяртай байна. Манай чуулган үүсэн байгуулагдах үндэс суурь нь 2002 оноос эхлэн Сөүлийн Жансог  чуулганы алсын хараан дор гадаад улсын иргэдийг хамгаалж, тэднийг төлөө үйлчлэх үйлчлэлээс бий болсон бөгөөд 2009 оны 3 сараас эхлэн “Амьд Чулуу” Монгол чуулган нэртэйгээр зарлан тунхаглагдаж Эзэн Бурханы ивээл нигүүлсэл дор байнгын үйл ажиллагаатай чуулган болон үйл ажиллагаагаа явуулж байна. Тус чуулган нь 2010 оноос Монгол чуулгануудын нэгдсэн алсын харааны дагуу үндэстнээ Эзэн дээр авчрахын тулд “Итгэл найдвар хайрын элч болцгооё” уриан дор солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууддаа Бурханы амьд сургаалын дагуу үйлчилж,  итгэл найдвар хайр доторх шинэ монголыг тэнхрүүлэн босгохын төлөө өөрсдийн үйлчлэл болгоныг зориулж байна.  Тиймээс ч эрхэм анд найз таныг манай чуулганд хүрэлцэн ирж Аврагч Эзэн Есүс Христийн тухай бодит үнэнийг олж мэдэн, олон итгэлийн анд найзаар өөрийгөө хүрээлүүлж,  итгэл найдвар хайрын энэхүү гайхамшигт амьдралын замаар хамтран  явахыг бид чин сэтгэлээсээ хүсэн урьж байна.

Бүхнийг эхлүүлэгч хийгээд төгсгөгч Төгс хүчит Бурхан Эзэний маань агуу хайр та бүхэнтэй үргэлж хамт байх болтугай.  Бурхан Монголчуудыг маань ивээлдээ авах болтугай.

“Амьд Чулуу” Христийн Чуулган

Пастор Мөнхбаатар

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: