Итгэлийн тунхаг

“Амьд чулууХристийн чуулганы

Итгэлийн тунхаг

  1. Орчлон ертөнцийг Өөрийн төгс хязгааргүй хүчээр захирагч, цорын ганц амьд Их Эзэнд итгэдэг. Түүний цорын ганц нэгдмэл байдалд гурвал биеэр тэгш өргөмжлөгдсөн Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд бид итгэдэг.  /Эхлэл1:1-2,26 Дэд хууль6:4, Иохан1:1-2,5:17,22-23, 14:25-26, 16:7,27-28, Фил2:6, Еврей1:1-3,8/
  2. Хүн төрөлхтөнд хандсан Ариун Сүнсний онгодоор алдаа мадаггүй бичигдсэн, Их Эзэний төгс эрх мэдлийн илэрхийлэл болсон Ариун Библийн төгс байдал, Тэнгэрлэг хүч чадал, урам зориг, эрх мэдэлд итгэдэг. /2Тимот3:15-17, 1Петр1:10-12, 2Петр1:20-21, Дуулал19:7-11/
  3. Хүн бүр гэмтэй бөгөөд Мөнхийн Их Эзэний алдраас бидний гэм биднийг салган, үхмэл байдалд оруулсан гэдэгт итгэдэг. /Дуулал53:2-3, Лук19:10, Ром3:19, 5:6,12,19, 8:5-7/
  4. Хүн төрөлхтөний гэмийг үүрэхийн тулд Төгс Хүчит Их Эзэний Хүү, Есүс Христ энэ дэлхий дээр жинхэнэ хүн болж, Ариун Сүнсээр онгон Мариас мэндэлсэнд, ямар ч гэм нүгэлгүй амьдралаа хүн болгоны гэмийн төлөө өгч, модон загалмай дээр цовдлуулан алуулсан Есүс Христэд бид итгэдэг. /Иохан1:14, Ром8:3, Галат4:4, матай1:20-25, Лук1:35, Еврей4:15/
  5. Хүн бидний гэмийг үүрч, зовлон амссан Есүс Христ бие махбодиор гурав хоногийн дотор үхлээс дахин амилсанд итгэдэг. /Матай 28:5-7, 1Коринт15:1-3/
  6. Тэрээр одоо Төгс Хүчит Их Эзэн, Эцэгийн баруун гарын хүндэт суудалд заларч буй бөгөөд Өөрийн хүмүүсийн төлөө ямагт зуучлан гуйж байгаа гэдэгт бид итгэдэг. /Марк16:19-20, Лук24-50-51, Үйлс1:9, Ефес4:8-10, Еврей4:14-16,7:25/
  7. Үхлээс дахин амилж, тэнгэрт одсон Их Эзэн Есүс Христ тун удахгүй хүч чадал, яруу алдартайгаар, хүн болгонд харагдахуйц байдлаар Өөрийн цог жавхлант биеэр эргэж ирнэ гэдэгт бид итгэдэг. /Иохан14:13, 1Тесалоник4:13-18, Лук1:32-33, Исаиа9:6-7, Даниел2:44-45, 7:13-14/
  8. Их Эзэний өмнө хүн өөрийн гэмийг хүлээн зөвшөөрсөнөөр бүрэн уучлалыг авч болох бөгөөд энэ уучлал зөвхөн Есүс Христ бидний төлөө загалмайд цовдлуулан алуулсанд итгэх итгэлээр ирдэг гэдэгт бид итгэдэг. /Ром3:21-26, 4:4-5, 5:1, Галат2:16,/ Тиймээс гэмтэй хүн боловч өөрийн гэмээ хүлээн зөвшөөрвөл Их Эзэний ивээлээр аврагдах болно. /Лук24:47, Үйлс20:21,26:20, 1Иохан1:9/
  9. Их Эзэн Есүсийн уучлалыг авч, ивээлээр аврагдсан хэн боловч Ариун Сүнсээр дахин төрсөн бөгөөд Аугаа Их Эзэний хүүхэд болох эрхийг хүлээн авдаг гэдэгт бид итгэдэг. Үүнийгээ баталж усан булхалт хүртэнэ. /Марк16:16, Иохан1:12-13, Иаков1:18, 1Петр1:23, Иохан3:5-8, 16:8-11, Тит3:4-7, 2Тесалоник2:13-14, 1Петр1:2/
  10. Есүс Христэд итгэгч хэн боловч Есүс их Эзэний илгээсэн Ариун Сүнсний бялхлыг авах бөгөөд улмаар олж Их Эзэнийг гэрчлэгч нар болно гэдэгт бид итгэдэг. /Үйлс1:8, 2:4,18/
  11. Итгэлээр дахин төрсөн хэн боловч Ариун Сүнсний тусламжтайгаар шинэ амьдралыг эхэлдэг бөгөөд амьдралынхаа цаг мөч болгонд залбирал, үг, нөхөрлөл дотор улам бүр Христтэй адил болон өөрчлөгдөн, оюун санаагаар өсөн, бусдад Христийг гэрчлэн амьдрах ёстой гэдэгт бид итгэдэг. /2Коринт5:17, Ефес2:10,4:24, Тит3.3-8, Матай5:13-14/
  12. Итгэгч хүн бүрд Их Эзэн Есүсээс өгөдсөн Аугаа захирамжийн дагуу Түүний авралын сайн мэдээг хүн төрөлхтөнд тунхаглаж, улмаар бүх үндэстнийг дагалдагч болгох эрхэм үйлс байдагт бид итгэдэг. /Матай28:18-20, Марк16:15, Лук24:48, Үйлс1:8/
  13. Христийн биеийг бүрдүүлэгч Түүний хүмүүсийн нөхөрлөл нь хамтдаа байгуулагдаж байгаа Христийн Чуулган бөгөөд энэхүү чуулганы нэгдмэл байдал, хамтын ажиллагаа, бүрдүүлэгч эрхтэн бүрийн өөр өөрийн гүйцэтгэх үүрэг, цул цогц нэгдмэл байдлын тасралтгүй үйл ажиллагаанд бид итгэдэг. /Матай16:18, Ефес2:20-21, 1Петр2:5/
  14. Энэхүү нэгдмэл чуулганыг байгуулах, босгохын тулд дуудагдсан үйлчлэгч нар болох төлөөлөгч, зарлага, сайн мэдээг тунхаглагч, хоньчин, багшийн үйлчлэл, мөн итгэгч болгонд өгөдсөн бусад бэлэг авьяас нь зөвхөн Ариун Сүнснээс ирдэг бөгөөд Түүний алдрын төлөө, нутгийн чуулганыг хүчирхэгжүүлэн байгуулахын тулд өгөгддөг гэдэгт бид итгэдэг. /Ефес4:11, 1Коринт12, Ром12/
  15. Дэлхийн төгсгөлд үхсэн амьд бүх хүнийг шүүхээр Их эзэн Есүс өөрийн биеэр дахин мрэх бөгөөд Түүнд итгэгч хэн боловч мөнхийн амьдралд, Түүнийг эсэргүүцэгч хэн боловч мөнхийн зовлонг амсах болно гэдэгт бид итгэдэг. /1Коринт15:51-57, Филиппой3:20-21, Ром14:9-10, 2Коринт5:10, Даниел12:2, Үйлс17:31, Илчлэлт20:11-15, Матай25:46/
  16. Энэ цагийн төгсгөлд Төгс Хүчит Их Эзэн сатан болон түүнд үйлчлэгч нарыг үүрд яллан, мөнхийн галт нууранд хаяна гэдэгт итгэдэг. Төгс Хүчит Их Эзэн шинэ тэнгэр, шинэ газар, шинэ Иерусалимыг байгуулан, бүх үндэстэн, ястан, овог аймгаас бүрдсэн Өөрийн ард түмэнтэйгээ үүрд мөнхөд алдарших болно гэдэгт бид гуйвшгүй итгэдэг. /Илчлэлт20-22/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: