Энэ л өдрийн нулимстай дурсамж 20 жил

Эзэний нэр алдарших болтугай. Тэр байсан, байгаа, байх болно. Сэтгүүлч биш ч гэлээ  сэтгэдэг хүн юм болохоор бичихгүй бас дуугүй байж чадсангүйээ.

Солонгост байгаа Монголчуудын хувьд өнөөдөр баярын өдөр. Учир нь Монголд сайн мэдээ орж ирсэний 20 жилийн ойг Солонгост байгаа Монголчууд бид санаа нэгтэйгээр тэмдэглэлээ.

Өнөөдөр 20настай Христчингүүдийг Монголд мэдэхгүй хүн байхгүй ээ. Зовж зүдэрсэн нэгнээ өмөөрч, задарсан бардам ихэмсэг хэн ч байсан бид Христийхэн гэсэн нэр доор залбирал, магтаал, үйлчлэл бүхнийг  хичээнгүйлэн чадахаасаа чадахгүй хүртэлээ хийж ирсэн өөрийн пастор болон бусад пасторуудад , мөн  бусад сүмийн ахлагч удирдагч нартаа баярлалаа. Хүнд хэцүү, бахархам сайхан үйл тохиосонч бид Христийн нэгэн бие. Ерөөсөө 20 жил гэдэг хүний амьдралын бас нэгэн сонин хэмжүүр.Хорьж болдоггүй 20 нас гэж тоог нь “аархуулдаг” бол энэ хэмжээний үргэлжлэх хугацаа хүний амьдралын бараг хоёр үеийг элээдэг ажээ. Харин Христийхний “20 нас”-ыг хүнийхтэй жишвэл амьдралын утгыг бүрэн ухаарсан ид нас болов уу. Ингэж жишмээр.

Өнөөдөр 20 настай Христийхэнг мэдэхгүй хүн Монголд байхгүй болов уу. Одоогийн хэллэгээр бол “брэнд нэр” юм уу даа.Ингэж аархаж сайрхмаар, гэвч сайрхах нэгэн нь Эзэнээр сайрх гэсэн байдаг болохоор ингээд орхиё. Христийхэн гэсэн нэрээр би бахархаж байна. Үе үеийн итгэгчдээрээ бахархаж байна.Энэ үйл ажиллагаанд  гар бие оролцсон сүмийнхээ ах дүүс нараараа бахархаж байна, мөн энэхүү аргаж хэмжээг санаачилсан эцсийг нь хүртэл тууштай ажилласан өөрийн хоньчиноороо  бахархаж байна.  Яг энэ өдөр хөдөө орон нутаг мөн хилийн чанадаас ч баярын мэнд хүргэж байгаад үнэхээр баярласан шүү, хэдийгээр хүний нутагт байгаа ч гэлээ биднийгээ гээд зориод ирсэн  /МЭЭ/ тэргүүн, Амьд Үг сүмийн тэргүүн  пастор Л.Батболд,   /МПАХ/тэргүүн, Гэрэлт Ирээдүй сүмийн пастор Ш. Алтансоёмбо нартаа баярлалаа.Эзэн таныг ивээх болтугай.

Христ Есүс маань миний хувьд итгэлийн хязгааргүй ертөнцөд тийзшгүй зорчих урилга илгээж, гуниг баяр, басхүү ухаарал болгоныг мэдэрч амьдралын хэмнэл басхүү өөрчлөгдөн амрах,залбирах, магтах, хооллох, ажиллах бүх л цаг үеүдэд цагийн өөрчлөлтийг оруулж түүндээ ээнигшин дассан итгэлийн 19жилийг үдсэн байх юм.

20 жилийн түүх гэдэг урт хугацаа. Ардчилалын салхи хацар хайрч, картын талхандаа гишгүүлэх шахам дугаарлаж, ховорхон хэдий ч амт нь хэзээ ч мартагддаггүй цөцгийтэй зайрмаг, үзэмтэй дөрвөлжин аарц, үнэр нь арилдаггүй мандарин гээд тэр цагийн юм бүхэн хэзээд мартагдашгүй ээ. Ардчилсан шинэ Үндсэн хуультай ч болж, хувийн өмч, эрх эрх чөлөөтэй болохын үүдийг нээсний баяр өдгөө он солигдмогц мөн тохиох нь…

Хаана хөнгөн хөгжилтэй, гал цогтой, халуу дүүгсэн сэтгэлийн орон зай байна тэнд Христийнхэн бий. Тиймээ энэ л өдрийн нулимстай дурсамжийг би мартахгүй.Намайг уйлуулсан ЭЗЭНий хайртай хэсэг нөхөд намайг бас уйлуулсаан.

 Монголчууд бидний төлөө хийсэн зүйлтэй хэсэг хүмүүсийг шагнаж байгаа нь их гоё байлаа, Улаанбаатар сургуулийг үүсгэн байгуулж эхнэртэйгээ гар бие оролцсон Юн сүн жэ, Ионсэй найрамдал эмнэлгийг байгуулсан тэргэнцэр дээр сууж байсан нэгэн эрхэм, мөн Солонгост монголчуудын төлөө сургууль цэцэрлэг байгуулж ажиллаж байгаа эрхэм, библийн сургуулийн багш орчуулагч, хүрээ дээд сургуулийг үүсгэн байгуулсан эрхэм, тархсан монголчуудын сүлжээг өдий хүртэл халамжилж яваа пастор Со Ги Вон гэх мэт 10 хүнийг урамшуулан шагнасан. Эцэст нь хэлэхэд энэ 20 жилээр хаанач итгэсэн бай энэ өдөр Христ дээр ирсэн анхны хайраа хүн бүхэн санан дурсаасай, мөн яг үнэндээ бид ирээдүнхээ төлөө хийж байгаа эв нэгдлийг харуулсан ойн арга хэмжээ юмаа гэж пасторынхаа хэлсэн үгээр өндөрлөе… Бурхан таныг цаг ямагт ивээх болтугай.Баярлалаа

Б. Алтанцэцэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: