Бурхантай харилцахын нууц

Бурхантай харилцах харилцаагаа үргэлжлүүл…

Бид єєрсдийгєє яаж харж, яаж боддогоос илvvгээр биднийг харж vнэлэн, биднийг байгаагаар нь хvлээн авч хайрладаг хэн нэгэнтэй чимээгvйхэн уулзах газрыг бид олж чаддаг бол ямар байх вэ?
    Хэрэв тэр нэгэн бидний уйтгар гуниг, гэмийн буруутгал, сэтгэлийн шаналгаа, найдваргvй, хэцvv байдлыг намжаан тайвшруулж чадвал бас ямар вэ?
    Хэрэв ийм газар, ийм хvн олдвол бидний дайсан аль болох энэ газраас биднийг холдуулахыг ятган оролдох болно. Харин ийм Хvн, мєн ийм газар биднийг хvлээж байдгийг зохиолч Деннис Фишер бидэнд дараахи хуудсуудад харуулах болно. Тэгвэл одоо Тvvн рvv хvрэх бодит арга замыг олох л бидэнд vлдлээ. Бидний амьдралын ямар ч єдрvvдэд Тvvнтэй хамт алхахыг бид сурч байх явцад амар тайвны Бурхан таныг баяр хєєрєєр дvvргэх болтугай.

1)Амьдралын шаардлагуудад дарамтлагдан бухимдах
Дараагийн долоо хоногт орон тооны цомхотгол явагдана гэдгийг сонсоод дунд эргэм насны гvйцэтгэх ажилтан долоо хоногийн хуваариа нэлээд сандрангуй  зохицуулах гэж оролддог.
    Залуухан ээж, тэнтэр тунтар алхан дєнгєж хєлд орж буй ихэр хvvхдvvдээ асрах, мєн єєртєє цаг зав гаргах талдээр нэг хэсэгтээ бухимддаг.
    Сургуулиа дєнгєж тєгсєєд албанд татагдсан шинэхэн цэрэг бэлтгэл сургуулилтан дээрээ сандран бас дотроо тэмцэлддэг.
    Эдгээр дvр зургууд нь Бурхантай хамт алхахыг хvсдэг ч бvхэл єдрийн турш завгvй байдаг хvмvvсийн жишээ юм. Дээрх гурван жишээ нь библи уншиж, залбирч, Бурхантай хамт цаг єнгєрєєхєд саад болон хvндрэл учруулдаг нєхцєл байдлуудаараа адилхан юм. Бид амьдралын хэрэгцээ шаардлагуудаар дарамтлагадан бухимдах vед аливааг сvнслэгээр харж шийдвэрлэх нь нэн тэргvvний чухал зvйл болдог.
    Бурхантай хувьчлан єнгєрєєх цагаа vл тоон орхигдуулснаас болж бидний ихэнх нь буруутгалыг мэдэрч байдаг. Цаг завгvй амьдралын шахалт дарамтын vед бид дотоод сvнслэг амьдралаа орхигдуулж, хялбархан уналтанд ордог.

Бурхантай нєхєрлєх нь бидний цаг тєлєвлєлтийн сахилга батаас илvvгээр зvрх сэтгэлийн харилцаа юм.

    Хэрэв долоо хоногийн турш Бурхантай уулзаж єнгєрєєсєн цагаараа л бид єєрсдийн сvнслэг байдлаа хэмжиж байгаа бол бид гол утга учраа алдаж байна гэсэн vг. Бурхантай нєхєрлєхєд бидний гаргасан цагийн хуваариас илvv зvрх сэтгэлийн харилцаа чухал юм.
    Эрэгтэй, эмэгтэй хvнийг бvтээснийхээ дараа нэгэн сайхан єдєр Бурхан цэцэрлэг дотор алхаж буй харагдав/Эхлэл3:8/. Бvх ертєнцийн Хаан хаалттай хаалганы цаана Єєрийгєє далдлан нуугаагvй бєгєєд тэнгэр элчvvдээрээ Єєрийн бvтээлvvдийг тусгаарлаагvй юм. Харин ч оронд нь Тэр Єєрєє Адам, Эва хоёрыг сvнслэг нєхєрлєлд урихаар хайж явсан билээ.
    Бурхантай эрvvл, байнгын хувьчилсан цаг єнгєрєєх нь бидэнтэй хамт алхах гэсэн Тvvний хvсэлд хариулт єгч байгаа чухал арга зам юм. Хайрлаж дурласан хосууд хамтдаа цагийг єнгєрєєхдєє ямар нэг албан шахалтаар хйидэггvй. Хоёулаа хамтдаа цаг єнгєрєєж амьдралыг мэдэрч ойлгох гэсэн гvн их хvсэлтэй байдаг. Амьдралын янз бvрийн шалтгаануудаас болж тусдаа байх vедээ хосууд бие биетэйгээ дахин харилцах боломжуудыг эрж хайдаг.
    Бурхантай хамт єнгєрєєх цаг гэдэг бол яг vvнтэй адил юм. Бид Бурханы оршихуйг мэдэрч, Тvvний удирдамж болон тайвшралыг авахын тулд Тvvнтэй цаг єнгєрєєхийг хvсдэг. Бурхантай цагийг єнгєрєєж байхдаа бид “Эзэний алдрыг толинд харахтай адил Тvvнтэй ижил дvрээр бид єєрчлєгдєж байдаг. /2 Коринт 3:18/
“Тэр биднийг эхэлж хайрласан учраас бид Тvvнийг хайрладаг.”
Бурхантай єнгєрєєх цагийг гаргаснаар бид єєрчлєгдєх болно.
    Энэ товхимол Бурхантай хэрхэн дахин холбогдох  вэ гэдгийг товчхон харуулж, таныг бvтээсэн нэгнийг хайж, Тvvнтэй харилцахад туслах бєгєєд Тvvний хvчийг єєртєє авчирч сvнслэг єсєлтєєр амдрахад тань урам зоригийг єгєхийн тулд бичигдсэн бєлгєє. Тэр бидний тєлєє хийсэн зvйлсийн улмаас бид Бурхантай харилцаагаа vргэлжлvvлэх боломжтой болсон юм.

 

2)Бурхантай цаг єнгєрєєх арга зам
Амжилттай бєгєєд аз жаргалтай гэрлэлтийн амьдрал нь олон янзын хэлбэртэй цасан ширхэгvvдтэй адил юм. Тамирчин хvн урлагийн хvнтэй, нийтэч хvн бvрэг ичимхий нэгэнтэй гэрлэхэд тэдний ялгаатай байдал нь зєрчилдєєний vндэс болох нь илэрхий юм. Гэвч тэд єєрийгєє болон хань ижлийгээ ойлгон таньж мэдэх тусам бие биенийхээ дадал зуршилд дасан хvлээн авахад суралцдаг.
    Бид Бурхантай хамт алхах нь сvнслэг гэрлэлттэй тун адилхан. Мєнх харилцаатай байхын тулд сvйт залуу болох Есvс биднийг хайж олоод, сонгож авсан юм. Учир нь хvн бvр бие биенээсээ ялгарах єєр єєр зан араншинтай, єєр єєрєєр тєсєєлж боддог, сvнсний єсєлтийн єєр єєр тvвшинд байдаг бєгєєд Христтэй харилцах харилцаа ч бие биенээсээ ялгаатай байдаг.

    Бидний сайн хоньчин Есvс бидний тус бvрийн хувийн онцлогыг маш сайн ойлгож мэддэг бєгєєд Тvvнтэй хамт алхаж байхад бидний єсєлтєнд яг юу хэрэгтэй байгааг бидэнд єгєхийг хvсдэг. Бид библи судлаж байхдаа Тvvний гайхамшигтай бишрэм чанарууд болон бидний тєлєєх зєєлєн дулаан хайрын талаар улам ихийг мэдэрч байдаг. Тvvний халуун нєхєрсєг хайрын хариуд бид Тvvнтэй хамт єнгєрєєх цагийг хайх хvсэл оргилно.
    Гайхамшигтай сайхан єдєр Бурхан Адам, Эва хоёртой харилцахаар тэднийг хайж байсан шиг єнєєдєр ч гэсэн Тэрээр бидний хvн нэг бvрт хvрч, харилцахаар хайж байдаг. Харин бид хэзээ Тvvнтэй харилцах оролдлого хийх юм бол оо?
    Єдєр бvрийг Бурханд зориулсан цагаар эхлэх нь чухал гэж олон хvн хэлдэг. Нэгэн хvн Библи уншихгvй бол єглєєний хоолоо идээгvйтэй адил гэж зvйрлэн хэлсэн юм. Таны бие махбодийн хэмнэл, онцлог, мєн амьдралын чинь хэвшлээс шалтгаалан vдийн vед эсвэл бvр шєнє бvрий vед ч таны оюун санаа сэргэг байж болох юм. Учир нь хvн бvр ялгаатай.
    Бурхан бидэнд хэдийд ч Тvvнтэй уулзаж болохыг библиэр бидэнд заадаг.

    Давид:”Єє Бурхан минь, Та бол миний Бурхан, єглєє эрт би Таныг хайна” гэж бичсэн байдаг. /Дуулал 63:1/.

    Агуу єєрчлєлтийг авчирагч Нехемиа нь Хуулийг єглєєнєєс vд дунд хvртэл уншдаг байжээ. /Нехмиа 8:3/.

    Давид Бурханы vгийг тунгаан бодохын тулд шєнийн турш нvдээ нээлттэй байлгадаг. /Дуулал 119:148/.

    Дуулал номонд “Ивээлтэй нэгэн нь Эзэний хуульд баярлаж, Тvvний хуулийг єдєр шєнєгvй бясалгадаг” хэмээн єгvvлжээ./Дуулал1-2/.

   Бурхантай уулзахад библи гайхамшигтай эрх чєлєєг єгдєг. Таны махбодийн мэдрэмж, хэмнэл ямар байна гэдэг нь гол асуудал биш бєгєєд харин єдрийн аль цаг нь танд болон таны цагийн хуваарьт тохиромжтой байна вэ гэдэг нь чухал. Миний хувьд єглєє хамгийн сайн тохиромжтой цаг байдаг. Би голдуу єглєє библийн хэсгээс уншиж, єдєр нь тунгаан бодоод, орой нь тоймлон шалгаж vздэг. Мєн бvтэн єдрийн турш тухайн уншсан библийн хэсгээ тунгаан бодох нь ихээхэн ач тустай байдаг.
    Бvхний хариулт болсон гол зvйл юу гэвэл єдєрт байнга цаг гаргах vед Бурхан єєрийн vгээр ярих бєгєєд та Тvvнд залбирлаараа хариулах явдал юм.
Бурхантай єдєр бvр цаг гаргах нь маш чухал
Та нэг л удаа товлон сонгосон бол Бурхантай уулзах харилцаагаа vргэлжлvvлэхэд єєрийгєє дасган сахилгажуулах нь маш чухал ач холбогдолтой. Гэвч, хэрхэн?

 

3)Харилцааг бий болгох
“Тэмцээнд єрсєлдєгч хvн бvр бvх талаараа биеэ барих чадварт єєрийгєє дасгалжуулдаг аж” /1Коринт 9:25/.
    Хоёр биендээ хайртай хосууд зорилготой, утга учиртайгаар цагийг хамтдаа єнгєрvvлдэг. Vvнийг хийхийн тулд сахилга бат, хайр хоёр хамтдаа хослон vйлчлэх ёстой. Цаг гаргахад зориуд тєлєвлєгєє хийх шаардлагатай. Vvнчлэн Бурхантай єнгєрєєх утга учиртай цагийг боловсруулах хэрэгтэй. Бид ихэнхдээ Бурхантай уулзах цагийг бvрэн хvсэл сэтгэлтэйгээр эхэлдэг ч, тухайн єдєр хийх шаардлагатай чухал зvйлvvд ар араасаа дараалан гарч, биднийг бємбєгдєх vед Бурханд зориулан гаргах цаг маань маргааш гэж хойшлогдож эхэлдэг.

   Харин чимээгvй цаг нь нэн тvрvvнд тавигдах зvйл бєгєєд бид Бурхан уруу тєвлєрч эхлэхэд Бурхан тухайн зvйлvvдийг зохицуулах тодорхой арга замуудыг єгдєг. Энэ харилцан уялдаа бvхий холбоос нь биднээс сахилга батыг шаарддаг. 1Коринт 9 бvлэгт элч Паул сvнслэг сахилга бат хэрэгтэй гэдгийг гvйлтийн тэмцээнээр дvрслэн vзvvлсэн. Энд хэлэгдсэн биеэ захирах хvч нь єєрийгєє vгvйсгэх явдал буюу сахилга бат юм.
    Хєнгєн атлетикийн тамирчид Олимпийн тєлєє за гэж шийдсэн л бол бусад уруу татах буюу саад болох зvйлvvдэд vгvй хэмээн тагалздаг. Хоолны чанд дэглэм болон тууштай дасгал сургуулилт нь тэдний сонгосон спортын тэмцээнд ялах цорын ганц зам юм.
    Vvнтэй адилаар єдєр бvр Бурханд зориулан цаг гаргахад єєрийгєє сахилгажуулахыг нэн тvрvvнд тавьснаар бусад бvх зvйл чинь дагаад нааштайгаар зохицуулагдан цэгцрэх болно. Таныг эхлэхээс ємнє чимээгvй цаг хийх хэдэн арга замыг танилцуулъя.

Бурхантай дахин уулзах цагийг єдєр бvр гарга.
    Бид илvv чєлєєтэй байдлыг эрхэмлэдэг ч бай, эсвэл єндєр сахилга бат бvхий хуваарийн дагуу ажилладаг ч бай, бидэнд тєлєвлєгєє хэрэгтэй. Хэрэв та єдєр бvрийн ажлын тєлєвлєгєєгєє компютерийн програм дээр эсвэл календар хэрэглэн гаргадаг бол Бурхантай уулзах цагаа аль нэг газарт нь багтаахыг хvсэж байж болох юм.

Хэдий хэр цаг зарцуулж чадахаа тодорхойл
Намайг сонгодог гитарын хичээл сурч байхад багш минь єдєр бvр 15 минутын дадлага хийж эхэл, тэгээд дараа нь цєєхєн єдєрт хэдэн цагийн турш дадлага хийх нь илvv дээр гэж хэлсэн юм. Энэ нь ялангуяа шинэ зуршлийг бий болгох дадлага хэвшлийн чухлыг хэлсэн тvvний зєв санаа байлаа. Гэвч заримдаа шинэ зуршлийг бий болгоход хэцvv байдаг.
    Еврей номын зохиогч “Зарим хvмvvсийн зуршил адил хамтдаа байнга цуглахаа орхихгvй байя” гэж Еврей 10:25-д хэлсэн нь санаандгvй хэрэг биш юм. Бусад vйл ажиллагаатай адил чуулганд тогтмол оролцох нь шаардлагатай хэвшил, зуршил мєн гэдгийг хэлж байгаа юм.
    Энэ зарчим нь бид Бурханд зориулан цаг гаргах хэрэгтэй гэдгийг тодорхой харуулж байна. Бид єєрсдийн єдєр бvрийн сахилгажуулалтын цагаа янз бvрийн саад болох зvйлvvдэд алдаж байснаас 15 минутаа утга учиртайгаар Бурхантай єнгєрєєж, энэ цагаа хvндэтгэн, итгэмжтэй хандан сахих нь илvv ивээлтэй билээ. Хэр цаг зарцуулахаа залбирсаны дараа єєрийн цагийн хуваарьтаа оруул.


Чимээгvй нам гvм газрыг ол

Олон зvйл дээр бидний анхаарал тєвлєрч мєн сарниж байдаг. С.Люнс єєрийн “Малкольмд бичсэн захидал” номондоо гайхалтай зєвєлгєєг єгсєн байдаг. Биднийг чимээгvй цаг дээр тєвлєрvvлэхэд туслаж болдог болон саад болдог зvйлvvдийг яг тодрхой хэлсэн. Люнс єєрийн зохиолдоо байнга тачигнах чимээ шуугиантай галт тэрэгний буудалд чимээгvй цагаа хийж байгаад амар тайвнаа алдсанаас болж дотоод анхаарал нь сарниж байгаа нэгэн залуугийн тvvхийг бичсэн байдаг. Хvний анхаарал жаахан л єдєєгдєхєд тvvний бусад зvйлд санаа тавьж эхлэх нь ихэсдэг гэдгийг егєєдєн харуулсан.
    Асуудлын гол нь бид нээж олоогvй агуй мэт хэнд ч анзаарагдахгvй нам гvм газрыг эрэн хайхгvйд л байгаа юм. Анхаарал сарниулах, ядаж л жижигхэн саад болох зvйлvvд байнга тохиолдож байдаг шvv дээ. Харин бид анхаарлаа бvрэн хандуулахад хангалттай гэж бодсон тэр газраа эрж хайх хэрэгтэй юм. Тэгвэл одоо Бурхантай уулзах газрынхаа тадаар календар буюу хуваарьтаа тэмдэглэж ав.

Хэрэгжvvлж болохуйц бодит зvйлийг ємнєє тавь
Би хэдэн жилийн ємнє нэгэн сайн зохиолч оюутныг мэддэг байсан. Тэрээр єєрийн зохиосон зvйлээ дараа нь цаасан дээр буулгадаг байсан юм. Ямар учраас тэр вэ?
    “Хэрвээ зєв хийж чадахгvй бол би vvнийг хийхгvй” гэж тэрээр боддог байжээ. Тvvний тєгс сайн байх ёстой гэсэн бодол, амлалт нь тvvнийг зєрчилтэй тогтворгvй байдалд хvргэсэн. Энэ нь чимээгvй цаг хийж байхад тохиолддог нийтлэг асуудал юм. Єєрєєр хэлбэл дєнгєж хєлд орох гэж байгаа хvvхдийг ганцааранг нь орхисонтой адил юм. Ингэвэл Бурханд зориулсан цаг чинь vр дvнгvй болж болзошгvй.
    Харин єдєр бvрийн Бурханд зориулах цагаа тєгс сайн болгох гэж оролдохын оронд ухаалаг, бодиттойгоор бодож явцын дунд єсєж дэвжих нь илvv дээр юм. Бид єдєрт богинохон бєгєєд утга агуулга нь хэт гvн биш цагийг Бурханд гаргах нь єндєр жишиг хэмжээс тогтоосон шат уруу харайснаас дээр биз ээ. Бид Эзэнтэй тєгс сайн нєхцєл байдал бvхий чанартай сайн цаг гаргах гэж хvлээх vед энэ нь тэр бvр санаснаар болдоггvй. Бага багаар хэмлэх мэт єєрийнхєє хэмжээнд хийж болохуйц цагийг Эзэнд зориулах нь илvv агуу vр дvнтэй байдалд биднийг хєтлєх болно.
Бага багаар хэмлэх єєрийнхєє хэмжээнд хийж болохуйц цагийг Эзэнд зориулах нь илvv агуу vр дvнтэй байдалд биднийг хєтлєх болно.
    Гэвч таны цаг болон байр чинь хангагдан та чимээгvй цагаа хийхэд бэлэн болох vед сэтгэлийн байдал, мэдрэмж тань аятайхан бvрэлдэж єгєхгvй нэг л хачин байвал та яах вэ?

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: