“Хайрын цүнх -2010” энэрэлийн үйлчлэл

 

Манай сүм байгуулагдаад нэг жил болж байгаа хэдий ч Монгол уруу 3 хүний  бүрэлдэхүүнтэй  илгээлт хийж ,солонгост байдаг итгэгчдийнхээ ар гэрийнхэнд Эзэний сайн мэдээ сонсгохоор явсан билээ.

Мөн бидний нэг хийх хөтөлбөр маань өрхийн орлого бага, амьжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл өгөхөөр шийдсэн юм. Амьд чулуу  сүм “хайрын цүнх” хөтөлбөрийг Монголд байгаа Баянзүрх дүүргийн сонгон авсан. Тус дүүргийн    Дарь эх-д байрладаг гэр хороололын хүүхдүүдийг болон тэнд байрлах  “Хайрын ундраа” чуулганыг сонгосон юм. Бидний хийж байгаа энэхүү ажлаар дамжуулагдан бидний Эзэн алдарших болтугай. Цаашид энэхүү хөтөлбөр маань улам илүү өргөжөөсэй, илүү олон хүүхэд сонгогдож олон хүүхдүүд хамрагдаасай хэмээн бодож байна. Энэ бүхнийг эхлүүлсэн Бурхандаа талархъя, мөн Түүгээр дамжуулагдан Бурханы ажлыг хийж байгаа  Мөнхбаатар пастор болон тэдний гэр бүл, сүмийн нийт ахан дүүс та бүхэндээ баярлалаа. Эзэн таны гэр бүлийг үнэхээр  ерөөх болтугай. Та бидний хил хязгаарыг тэлэх болтугай. Эзний мутар үргэлж бидэнтэй хамт байх болтугай.

Хайрын цүнхэнд юу юу байсан бэ?  үүнд хичээлийн хэрэглэл болох сурагчын нэн шаардлагатай цүнх,  зургийн дэвтэр ,үзэг харандаа ,үзэгний сав,өнгийн харандаа, пламестр, цавуу, шинэ цамц, аяга гэх мэт 19 төрлийн олон зүйлийг хийсэн  билээ. Хүүхэд инээх нь, баярлах нь  энэ дэлхийн хамгийн сайхан зүйлийн  нэг, учир нь тэд энэ дэлхийн хамгийн цайлган иргэд билээ. Дүү нартаа тусалсандаа “Амьд чулуу” сүмийн ах эгч нар нь үнэхээр  баяртай байгаа.  Хүүхэд бүхний Их эзэн хайрааараа хайрладаг.

 

Comments
One Response to ““Хайрын цүнх -2010” энэрэлийн үйлчлэл”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: