Би амьдралд хайртай, би бол аз жаргалтай хүн…

Авралын зар тараагч Nick Vujicic-ийн гэрчлэл

Төрөлхийн гаргүй, хөлгүй хүний өөрийн амьдралын тухай ярисан зүйл. Өглөө орноосоо ч босоход хэцүү, хоол хийж идэхдээ ч хүний хараан доор байж болох тэрээр хэзээ ч энэ амьдралд бууж өгөөгүйгээр барахгүй бусдад яаж хүч чадалтай байх талаар урамшуулж байгаа юм.

Эзэн Таныг ямар ч байсан хайрлах болно. Энэ залуу төрөлхийн ийм төрсөн бөгөөд Бурханд итгэж Түүнийг амьдралдаа оруулснаар түүнийг Эзэн өөрийн үйлчлэлдээ дуудаж ашиглаж байгаа юм. Та бүхэнд энэ хүний гэрчлэл болон сургаалийг хүргэж байна.

Миний нэрийг Nick Vuijicic гэдэг. Би дэлхийгээр аялаж, загасчилч, голф тоглож мөн сэлэх дуртай. Би амьдралд хайртай. Би аз жаргалтай хүн.

Би амьдралынхаа турш найдваргүй, нурж унасан, ганцаардсан байдалтай байсан. Энэ ямар ч утга зорилгогүй юм шиг байсан. Миний амьдралд ямар ч зорилго байхгүй, сургуульдаа явах ч зорилго байгаагүй. Би Их Сургуульд ч явж чадна гэж бодож байгаагүй. Энэ нэг л хүйтэн байсан. Би яг яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ энэ яг энэ амьдралд дийлэгдсэн юм шиг байсан.

Маш их баярлалаа. Та бүгдийг харахад маш сайхан байна. Намайг Nick Vuijicic гэдэг.

Надад ямар ч мөч байхгүй. Гэхдээ надад жижигхэн тахианы бөмбөрийн хэрэгсэл байгаа.

Таалагдаж байна уу? Хүн бүр үүнийг сонсоод ойлгохоор байгаа биз. Одоо жаахан Техно ая явъя.

Та нарт таалагдаж байна уу? Энэ дажгүй байсан уу?

… Гэхдээ шудрагаар хэлэхэд би яг ингэж унахад их амархан. Бэлэн үү? Тэгэхлээр та нар унахаараа юу хийдэг вэ? Буцаад босно. Хүн болгон буцаад босохоо мэднэ. Яагаап гэвэл та үргэлжлүүлээд алхаж чадахгүй. Яаж ийж байгаад л босно. Гэхдээ би та нарт хэлье. Заримдаа та амьдралд бүдэрч унадаг. Тэгээд та яг буцаж босох хүч чадал байхгүй юм шиг болдог. Та өөртөө найдвар байгаа гэж бодож байна уу? Яагаад гэвэл би та нарт “Би энд уначихаад байна. Нүүрээрээ газар шагайгаад..” Надад гар ч байхгүй, хөл ч байхгүй. Миний хувьд бол буцаад босно гэдэг байж боломгүй зүйл юм. Гэхдээ энэ боломжтой. Хардаа.. Би 100 удаа босохыг оролдсон ч би 100 удаа буцаад унах болно. Хэрвээ би унаад бууж өгөх юм бол би тэр чигээрээ бууж өгнө гэж бодож байна уу? Гэхдээ би унах юм бол дахиж оролдоно. Тэгээд дахиад, дахиад… Би та нарыг “Энэ бол төгсгөл биш юм шүү” гэдгийг л мэдэхийг хүсч байна. Энэ та өөрөө яаж дуусгахаас шалтгаална. Та хүчтэй байхаа больж байгаа юмуу? Та буцаж босох тэр хүч чадлыг олж авах болно. Яг үүн шиг.

Би гаргүй, хөлгүй ч чин хүсэл минь надад байгаа юу? Юу гээч. Надад чин хүсэл минь байгаа. Би зориг мохохгүй. Энэ нь би тэмцэхгүй гэсэн үг биш, яагаад гэвэл би тэмцэж байгаа. Би зүгээр. Энэ бол Бурханы надаар хийлгэхийг хүссэн acap том үйлчлэл юм. Бас энэ бол хүмүүст өөрчлөгдөхөд, шинэчлэндэхэд сайн мэдээг хүргэх үнэхээр гайхалтай зүйл юм. Яагаад гэвэл бидний амьдралын гэрчлэл Бурханд алдрыг авч ирдэг ба бидэнд нигүүлсэл, үр дүнг өгдөг.   Би Бурханы гайхамшигт итгэсээр л байгаа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: