Эзэнд магтаал өргөхийн утга учир…

Эзэнд магтаалыг өргөхийн утга учир

Дуулал 100:1-5

1 Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун. 2 ЭЗЭНд баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн. 3 ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй. Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг. 4 Түүний дааман хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор. Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт. 5 Учир нь ЭЗЭН бол сайн. Түүний хайр энэрэл мөнхийнх бөгөөд Түүний итгэлтэй байдал бүх үеийнхэнд юм.

Оршил:

Тиймээ, таньд ямар нэгэн сонирхдог спорт, хайрлаж хүндэлдэг тамирчин, алдартай баг байгаа болов уу. Жишээ нь хөл бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх эсвэл сумо гэх мэт. Та дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг амьдаар нь цэнгэлдэхэд үзэж байна гэж боддоо. Таньд сэтгэл хөөрөл бий юу. Тэр газар бүхэлдээ хөгжөөн дэмжигчдийн чин сэтгэлийн хашгираан нүргэлсэн байдаг. Хаалганд бөмбөг орох тэр агшинд тэнд байгаа амьсгаатай бүхэн байдаг чангаараа хашгиран магтан саашаах болно.

Таньд Бурханы тухай бодоход дээрх шиг сэтгэл хөөрөл хүрч байсан уу. Та Түүнд хайртай юу? Түүний тухай бүгдийг та мэдэх үү. Магтаал дотор Түүнээс баяр хөөрийг авч үзсэн үү. Түүний нэрийн төлөө баярын дууг дуулан чин сэтгэлээсээ хашгирч үзсэн үү.

Та бол Бүтээгч Бурхан Эзэнийг магтахаар дуудагдсан юм.

Хамтдаа эргэн дуулал 100 бүлгээс суралцацгаая.

1. Та бол Эзэнд магтаалыг өргөхийн төлөө дуудагдсан. /энэ бол дуудлага юм./

А. Бүх газар дэлхий Эзэнд баясалтайгаар хашхирагтун. /1 ишлэл/

1.Баяр хөөрөөр дүүрэн зүрх сэтгэлтэй хамт баяр хөөрийн хашгираан ирж байна.

Матай12:34 …..Учир нь зүрхний бялхалаас ам ярьдаг.

2. Бүх газар дэлхий, бүх бүтээлүүд Түүний суу алдрыг зарлан тунхаглаж байдаг.

Дуулал65:13, Нугыг хонин сүрэг нөмөрч, Хөндийнүүд үр тариагаар бүтээгджээ. Баясгалантай хашхиралтууд, тийм ээ, тэд дуулалдана.

Дуулал97:1, ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун. Олон арлууд ч баярлагтун.

Дуулал98:4-6, Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун.
Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун. Ятгаар болон ая эгшгээр, Ятгаар
ЭЗЭНд магтан дуулагтун. Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун.

Исаиа49:13, Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.

3. Бүх газар дэлхий баяр хөөрийн хашгираан өргөх арга зам хамтын магтан дуугаар тунхаглах юм.

Дуулал22:22 Би Таны нэрийг ах дүүстээ хэлэх болно. Чуулганы дунд би Таныг магтах болно.

Үйлс2:42 Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.

Б. Эзэнд баяртайгаар үйлчил. /2 ишлэл/

1. Ром12:1 Иймд ах дүү нар аа, өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг Бурханы өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуйя. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн.

В. Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн. /2 ишлэл/

1. Та Ариун Эзэний өмнө ирсэнээр Түүнтэй хамааралтай болохыг санах.

2. Түүнчлэн, Хүндэтгэлтэйгээр нээлттэй бөгөөд гэмшсэн зүрх сэтгэл, гэмээ хүлээн зөвшөөрөх, шударга бус байдлаасаа эргэх, Христ дотор итгэл найдвартай болох

3. Баяр хөөрийн дуулалууд нь Есүс Христийн загалмайн өмнө баяр хөөртэйгээр ирэн Бурхан Эзэнийг баясалтайгаар хүлээн авах болно.

4. Магтаал хүндэтгэлийн дуунууд нь баяр хөөрийн бялхалтыг зүрх сэтгэлд маань авчирдаг.

5. Эзэнийг өргөмжлөн хүндэтгэсэн дуунууд.

А. Хүндэтгэл эсвэл магтаалын дуунууд, нутгийн болон уламжлалт

дуунууд

Б. Алдартай хөгжим, магтах, ба Эзэнийг өндөрт магтах

Г. (Та магтаалыг Эзэнд өргөхөөр дуудагсанаар) Эзэн бол Бурхан гэдгийг мэдэх мэдтүгэй. /3 ишлэл/

1. Бурханы тухай бүрэн утгаар нь мэдэх болно.

А. Гурвал, Аврал, бүтээгч, бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч, Гурвалаар оршигч, , ариун сүнс, нигүүлсэлээр аврах, дахин амилалт, гэх мэт.

2. Христийг танин мэдэх

А. Есүс Христийг Бурханы хүү гэдгийг та мэдэх болно.

Матай11:27 Эцэг минь бүгдийг Надад өгсөн бөгөөд Эцэгээс өөр хэн ч Хүүг танихгүй. Хүү болон Хүүгийн Эцэгээ илчлэхээр хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг танихгүй.

3. Бурханыг танин мэдсэнээрээ хуурамч бурхадаас татгалзах болно.

А. Иохан17:3, Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.

Б. Буддисм, ислам, бөө мөргөл, эртний хуурамч бурхадууд гэвэл баал /эртний канаанчуудын бурхан/, молек /эртний аммончуудын шүтээн, хүүхдүүдээр тахил өргөлдөг бузар ёслолтой шүтээн/ өөр од гаригсийн бурхад, брахма /хиндизм/, Зэвс /Грекийн домгийн бурхан/ гэх мэт.

4. Бурхан бол төгс найдвартай Бурхан болохыг мэднэ.

А. Дуулал34:8, ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!

Б. Бурханы Ариун сүнсний оролцоотойгоор төгс тайтгарлыг авах болно.

В. Бурханы оролцоотойгоор нигүүлсэл ба итгэлтэй байх боолно

Г. Тайтгарлын Бурханыг мэдсэнээр хүнд сорилт шалгуурийг давах болно.

1. Иосифийн түүх

2. Та бол бүх магтаалыг Эзэнд өргөхөөр дуудагдсан.  Учир нь:

А. Энэ бол Тэр биднийг бүтээсэн, бид бүгд Түүнийх ба бид өөрсдийн биш, бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг юм. /3 ишлэл/

1. Тэр таныг бүтээсэн-Тэр бол бүтээгч

Дуулал95:6, Ирэгтүн, мөргөж, бөхийн, Биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе.

2. Та бол Түүний хүмүүс-Тэр бол Аврагч

Дуулал71:23, Би Танд магтан дуулах үед уруул минь баярлан хашхирна. Мөн Таны аварсан миний сэтгэл баясна.

3.  Та бол Түүний хонь-Тэр бол Хоньчин

Дуулал79:13, Тэгвэл Таны ард түмэн, Таны бэлчээрийн хонин сүрэг бид Танд мөнхөд талархана. Таны магтаалыг бид үеийн үед дамжуулна.

Дуулал95:7, Учир нь ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд Бид Түүний хариулдаг хүмүүс, Түүний мутрын хонин сүрэг юм. Өнөөдөр та нар Түүний дууг сонссон бол

Иохан10:27-28, Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.

3. Та эзэнд магтаалыг өргөхөөр дуудагдсан-Түүний дэргэд очихоор

А. Түүний дааман хаалгаар талархалтайгаар,Түүний хашаанд магтаалтайгаар ордог. /4 ишлэл/

1. Эзэний оролцоотойгоор бий болсон.

-Түүний сүмийн хашаанууд ба хаалганууд

-Христийн сүм дотор

-Итгэгчдийн дунд

-Залбиралд

Б. Түүнд талархалыг өргөхөөр та дуудагдсан. /4 ишлэл/

1. Яагаад талархал өргөх ёстой вэ?

-Талархах /төлөв түвшин зан, даруу зан/ зүйлсүүд нь Эзэний ороолцоотойгоор бий болсон. Тиймээс өөрийн гэмийг ухамсарлах, гэмших нүглээ наминчлах Христийн нигүүлсэл доторх Бурханы ажлуудыг хүлээн авсан.

В. Та Түүний нэрийг магтахаар магтаал дотор дуудагдсан. /4 ишлэл/

1. Агуу магтаалыг авах зохистой нь Түүнээс өөр хэн ч үгүй.

2. Биднийг аврагч Есүс Христ доторх агуу нигүүлсэлийн төлөө Бурханыг магтъя.

3. Дуулал99:2-3, ЭЗЭН Сионд агуу бөгөөд бүх үндэстний дээр өргөмжлөгдсөн. Таны агуу, сүрдмээр нэрийг тэд магтан дуулаг. Тэр бол ариун.

4. Дуулал135:1-3, ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНий нэрийг магтагтун. ЭЗЭНий зарц нар аа, магтагтун, ЭЗЭНий өргөөнд, Бидний Бурханы өргөөний хашаанд зогсогчид оо, та нар. ЭЗЭНийг магтагтун. Учир нь ЭЗЭН бол сайн. Түүний нэрд магтан дуулагтун. Учир нь тэр сайхан юм.

5. Бурханы нэр:  Явэ, Бурхан, Их Эзэн, Хамгийн дээд, Ариун Нэгэн, Эцэг, Чөлөөлөгч, Аврагч, Бүнийг чадагч, Бүтээгч, Эхлэл ба Төгсгөл…

4. Та бол Их Эзэнийг магтахаар дуудагдсан. Учир нь:

А. Эзэн бол сайн ба Түүний хайр энэрэл мөнхийнх, Түүний итгэмжтэй байдал нь бүх үеийнхэнд юм. /5 ишлэл/

  1. Үнэн магтаал бол Эзэний сайн болон найдвартай байдлыг танин мэдэх мэдлэгийн булаг болон цутгах болно.
  2. Энэхүү цутгалт нь маш их хэмжээний хайр, талархал ба үнэ цэнэт зүйлсийг таны зүрх сэтгэлд суулгах болно. Учир нь Есүс Христээр юм.
  3. Есүс Христийн авралыг мөнхөд байна. Түүний оролцоо дотор мөнхөд үргэлжлэх баяр хөөрийн нөхөрлөл бидэнд байх болно.
  4. Бурханы хайранд бүтэлгүйтэл байхгүй
  5. Бурханы хайр бүх цаг хугацаанд цэвэр.
  6. Бурханы хайр бол үргэлж хязгааргүй гүн.
  7. Бурханы хайр бол Есүс доторх хайрын өргөл, Учир нь Есүс Христ биднийг эцэсээ хүртэл хайрлаж үхэлд өөрийгөө өргөсөн юм.

Иохан15:13, Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй.

5. Дүнгэлт:

А. Дуулал 100 бүлэг дээр бидэнд хэрхэн магтах талаар зааж өгсөн. Бид спортын уралдаан тэмцээнийг итгэлтээгээр дэмжин чин сэтгэлээсээ баяр хөөртэйгээр хашгирдаг шигээр Бурханд тийнхүү магтаал өргөөрэй.

-энэ Дуулал дээрээс зүрх сэтгэлээс ирэх үнэн магтаал Христийн загалмай ба Бурханы оролцоотойгоор зүрх сэтгэлээс дүүрэх магтаалыг сурсан.

-Эзэн дотор баярлан хашгирцгаая.

-Түүнд талархалыг өргөхийг хүсэн тэмүүлцгээе.

-Түүний нэрийг магтахыг хүсэн тэмүүлцгээе.

-Баяр хөөртэйгээр Түүнд үйлчилцгээе.

Б. Бурханыг илүү сайнаар магтацгаая. Тэрээр өөрийнхөө Хүүгээр дамжуулан таныг бий болгосон ба та Түүнийх гэдгийг санаарай. Мөн тэр бол Сайн бөгөөд итгэмжит Бурхан гэдгийг байнга санаарай.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: