Христитгэлт ном: Зорилгоор удирдуулсан амьдрал

Зорилгоор удирдуулсан амьдрал

1

Бүх зүйл Бурханаас эхэлдэг. 

“Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүм юмс Түүгээр би болон, Түүний төлөө бүтээгдсэн байна” /Колоссай 1:16/. 

“Бурхан байдаг гэж үздэггүй нэгэнд амьдралын

зорилгын тухай асуулт утгагүй.      

Бертранд Рассел /Bertrand Russell/бурхангүй үзэлтэн    Энэ бол биднээс хамаарах зүйл биш.

Амьдралын зорилго гэдэг нь бидний хувийн амжилт, сэтгэлийн амар тайван, аз жаргалаас дээгүүр зүйл бөгөөд гэр бүл, ажил төрөл, мөн бидний хамгийн том хүсэл тэмүүлэл, мөрөөдлөөс ч агуу зүйл юм. Бид энэ дэлхий дээр юуны төлөө амьдарч байгаагаа мэдэхийг хүсвэл, бидний бүх санаа бодол Бурханаас эхлэх хэрэгтэй. Учир нь бид Бурханы зорилгын дагуу Түүний зорилгын төлөө бүтээгдсэн.           

Хүмүүс амьдралын зорилгын талаарх асуудлаас болж олон мянган жилийн турш будилж ирсэн. Энэ будилааны учир нь хүмүүс тэр асуудлыг өөрөөсөө хайдагт оршино. Бид өөрөө өөртөө дараах асуултуудыг тавьдаг. “Би юу болохыг хүсдэг вэ?”, “Би юу хийх хэрэгтэй вэ?”, “Миний зорилт, хүсэл тэмүүлэл, ирээдүйн мөрөөдөл ер нь юу юм бэ?” Бид гол анхаарлаа зөвхөн өөртөө хандуулвал хэзээ ч амьдралынхаа зорилгыг олж чадахгүй. Библид ингэж хэлсэн байдаг. “Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээд бүх хүн төрлөхтөний амьсгал байдаг” /Иов 12:10/.           

Нийгэмд алдартай олон ном зохиол, кино, мөн лекцэд өгүүдэг шиг бид өөрсдийн амьдралын утга учрыг олж чадахгүй. Бид аль хэдийн ингэж зорилгоо олох гэж хичээж үзсэн. Бид өөрөө өөрсдийгөө бүтээгээгүй учир бид юуны төлөө бүтээгдсэнээ өөрсдөө мэдэх аргагүй. Хэрвээ бид танд урьд өмнө нэг ч удаа харж байгаагүй шинээр зохион бүтээсэн зүйл үзүүлбэл та тэр зүйл юуны төлөө бүтээгдсэнийг мэдэх чадахгүйгээр барахгүй тэр бүтээл өөрөө танд ямар зорилгоор бүтээгдсэнээ ч хэлж чадахгүй. Зөвхөн бүтээсэн эзэн нь юм уу, эсвэл хэрхэн хэрэглэх заавал л танд зорилгыг нь хэлж өгч чадна.            

Би нэг удаа ууланд төөрч байсан юм. Замаа олох гэж нилээд явсны эцэст хээрийн буудалдаа очих замыг хүнээс асуутал, “Эндээс тийшээ очих боломжгүй. Уулын нөгөө талаас л эхэлж хөдлөх хэрэгтэй” гэж хариулж билээ. Үүний нэгэн адил бид гол анхаарлаа өөрсөддөө хандуулвал амьдралынхаа зорилгод хэзээ ч хүрч чадахгүй. Амьдралынхаа зорилгод хүрэхийн тулд биднийг бүтээгч Эзэн Бурханаас эхлэх хэрэгтэй. Бид Бурханаар, Бурханы төлөө бүтээгдсэн. Үүнийг ойлгохгүй бол хэзээ ч амьдралыг ойлгож чадахгүй. Бид зөвхөн Бурханы дотор л хэрхэн бүтээгдсэн, хэн болох, мөн амьдралын утга учир, зорилгыг мэднэ. Тэгсэн цагт амьдралын эрхэм чанар, бүр цаашилбал туйлын зорилгоо мэдэж чадна. Бурханаас бусад бүх зам биднийг мухардалд хүргэнэ.

Олон хүн өөрийнхөө төлөө Бурханыг хэрэглэх гэдэг. Гэвч ингэх нь байгалийн жам ёсыг зөрчсөн хэрэг болох төдийгүй зайлшгүй бүтэлгүйтэх болно. Цорын ганц үнэн бол бид Бурханы төлөө бүтээгдсэн болохоос биш, Бурхан бидний төлөө оршдоггүй. Өөрөөр

 хэлбэл Бурхан зорилгынхоо дагуу биднийг хэрэглэхийг амьдрал гэхээс биш бид зорилгынхоо төлөө Түүнийг хэрэглэхийг амьдрал гэхгүй. Библид өгүүлснээр, “Хүн өөртөө хэт улайрвал мухар гудамд хүрэх бөгөөд, хүн Бурханд төвлөрвөл цэлгэр, уудам, эрх чөлөөтэй амьдралд хүрнэ /Ром 8:6 msg /           

Би амьдралын зорилгыг олж өгнө гэсэн янз бүрийн гарын авлага, ном товхимол олныг харж байсан. Эдгээрийн нийтлэг шинж нь, хүн өөртөө төвлөрсөн үзэл бодлын тухай бичсэн байдаг. Заримдаа Христ итгэлтэй холбоотой ном зохиолд ч дараах нийтлэг аргуудыг танилцуулсан байхыг харж болно. “Хүсэл мөрөөдөлтэй бай”, “Үзэл бодлоо тодорхойл”, “Зорилт тавь”, “Юуг хамгийн сайн чадахаа олж мэд”, “Зорилготой байж, тэрхүү зорилгоо биелүүлэхийн тулд бүх хүчээ дайчил”, “Үргэлж суралц”, “Зорилтоо биелүүлнэ гэсэн итгэл өвөрлө”, “Мөрөөдлөө бусадтай хуваалц”, “Огтхон ч бүү бууж өг”.           

Мэдээж энэ мэт зөвлөгөөний ачаар хааяа том амжилтанд хүрэх нь байдаг. Зорилтоо биелүүлэхийн тулд бүх хүчээ дайчлан мэрийвэл ерөнхийдөө амжилт олох магадлалтай. Гэвч тэгэж амжилтанд хүрэх нь амьдралын зорилгоо биелүүлэхтэй огт адилгүй. Бүх зорилтоо биелүүлж ээн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх гайхамшигтай амжилтанд хүрлээ ч гэсэн биднийг бүтээсэн Бурханы зорилгыг хөсөрдүүлж болох юм. Бидэнд өөрөө өөртөө туслах гарын авлагаас илүү зүйл хэрэгтэй. Библид хэлсэн нь “Учир нь хэн өөрийнхөө амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн миний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ олно” /Матай 16:25/.           

Энэ ном бол өөрөө өөртөө туслах гарын авлага биш. Яавал хамгийн сайн ажилтай болох, яаж мөрөөдлөө биелүүлэх, эсвэл илүү сайхан амьдралыг төлөвлөх зэрэг асуудлыг шийдэх ном ч биш. Мөн хэдийнээ хэт хүнд ажилд нухлагдаж байгаа бидэнд яавал илүү олон ажил сайн хийхийг зааж өгөх ном ч биш. Харин энэ ном, амьдралд хамгийн чухал зүйл юу болохыг таниулж мэдүүлснээр амьдралдаа арай бага ажиллах аргыг зааж өгөх болно. Энэ номонд хамгийн гол нь биднийг бүтээсэн Бурханы зорилгод нийцсэн хүн хэрхэн болох тухай өгүүлнэ.            Тэгвэл бид бүтээгдсэн зорилгоо хэрхэн мэдэж авах вэ? Үүнд хоёр арга бий. Эхний арга бол олонхи хүмүүсийн хэрэглэдэг таамаглах арга. Хүмүүс таамаглаж, баримжаалж, онол бий болгодог. Хүмүүс “Миний хувьд амьдрал бол …” гэж бодож байна гэж хэлдэг ба энэ нь “ийм ийм зүйл миний бодлоор хамгийн сайхан хэв маяг” гэсэн утгыг илэрхийлна.
Олон мянган жилийн турш гүн сэтгэгч нар амьдралын утга учрын талаар мэтгэлцэж, тэрхүү утга учрын талаар бодож бясалгаж ирсэн. Гүн ухаан бол өөрийн гэсэн зориулалт бүхий чухал салбар, шинжлэх ухаан юм. Гэвч амьдралын зорилгыг тодруулан тогтооход, хамгийн ухаалаг мэргэн цэцэг гүн сэтгэгч байлаа гээд ч таамаглахаас хэтрэхгүй.            

Зүүн хойд Иллиойс дахь коллежийн гүн ухааны профессор Хью Мүүрхэд /Dr. Hugh Moorhead/, дэлхийд алдартай философич, зохиолч, эрдэмтэн 250 хүнд, “Амьдралын утга учир юу вэ?” гэсэн асуулт тавьжээ. Тэгээд хариултуудыг цуглуулж ном болгон хэвлүүлслэн байна. Хэд хэдэн хүн хамгийн сайн хариулт өгсөн гэж өөртөө итгэлтэй байсан ба зарим хүн тийм ч итгэлтэй биш байсан боловч өөрийн бодлоор амьдралын зорилгыг тодорхойлсон гэсэн бо нэг хэсэг нь амьдралын зорилгын талаар мэдэх зүйл огт байхгүй гэж ний нуугүй хариулжээ. Түүгээр зогсохгүй тэдгээр эрдэмтдээс зарим нь Мүүрхед багшид хандан хэрэв энэ асуултын хариултыг олвол хэлж өгөөрэй гэж хүссэн хүн байжээ.           

Азаар, амьдралын утга учир, зорилгын талаар таамаглалаас өөр сайн арга бидэнд байгаа бөгөөд тэр бол илчлэлт юм. Бурханы үгэнд амьдралын утга учир, зорилгын талаар өгүүлсэн байдаг. Шинэ зохиол бүтээлийн зорилгыг мэдэх хамгйин хялбар арга бол бүтээж туурвисан хүнээс нь асууж мэдэх юм. Амьдралын зорилгыг нээж илрүүлэхэд ч үүнтэй адил Бурханаас асуугаарай.            

Бурхан биднийг мэдэхийг хүссэнээ таамагласаар балар харанхуйд хоцрохыг хүсдэггүй. Бурхан библид бидний амьдралын 5 зорилгыг тодорхой бичиж үлдээсэн байдаг. Энэ бол бидний жинхэнэ хэрэглэх ёстой гарын авлага мөн. Бид юуны төлөө амьдарч байгаа, амьдралд хэрхэн нөлөөлөх, юунаас зайлсхийх хэрэгтэй болон ирээдүйд юунд найдах хэрэгтэйг Бурханы үг зааж өгдөг. Түүнчлэн түрүүн дурьдсан өөртөө туслах гарын авлагаас огтхон ч олж мэдэх боломжгүй зүйлсийг таниулж мэдүүлдэг. Библид ингэж хэлсэн байдаг. “Харин нууц дотор буй Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг. Энэ нь бидний алдрын төлөө Бурханы урьдаас тогтоосон нуугдмал мэргэн ухаан мөн /1Коринт 2:7/.            Бурхан бол бидний амьдралын эхлэл төдийгүй бидний амьдралын гарал үүсэл юм. Амьдралынхаа зорилгыг олж мэдэхийн тулд бид дэлхийн мэдлэг бус Бурханы үгийг чих тавин сонсох хэрэгтэй. Библид ингэж хэлсэн байдаг. “Зөвхөн Христийн дотор л бид хэн болох, мөн юуны төлөө амьдарч байгаагаа мэдэж чадна. Бид Христийг мэдэхээс өмнө, ямар нэгэн хүсэл мөрөөдөлтэй болохоос өмнө Бурхан аль хэдийн бидниг чухалчлан үзэж, энэ ертөнцийн түмэн бодис, түмэн хүний днудаас Өөрийн зорилгын нэг хэсэг болгон сүр жавхлант амьдралыг аль эрт төлөвлөн бэлджээ”/Эфес 1:11 Тыа/. Энэ ишлэлээс бид амьдралын зорилготой холбоотой гурван зүйлийг ажиглан харж болно.  

1.      Бид Есүс Христтэй харилцах л харилцаанаас өөрсдийн үнэн дүр төрхийг олж мэдэж чадна. Хэрвээ тийм харилцаа байхгүй бол яаж тийм харилцаатай болох талаар дараа тайлбарлах болно.

2.     Бид Бурханы талаар бодож ч амжаагүй байхад Бурхан бидний талаар бодож, санаа тавьж иржээ. Бидэнд рүү хандсан Бурханы зорилго нь бидний бодлоос түрүүнд өнөөг хүртэл үргэлжилж исрэн бөгөөд бидний тусламжгүйгээр биднийг бий болохоос өмнө төлөвлөгдсөн байжээ. Ажил мэргэжил, хань ижил, мөн сонирхол болон амьдралын олон хэсэгт бид өөрсдийн сонголтыг хийж болох ч зорилгоо харин өөрсдөө сонгож болохгүй. Учир нь Бурхан бидний зорилгыг хэдийнээ тогтоочихсон юм.3.     Бидний амьдралын зорилго бол Бурханы мөнх амийн төлөө төлөвлөгдсөн илүү агуу зорилгын нэг хэсэг юм. Тус номонд энэ талаар тайлбарлана.  

Оросын алдарт зохиолч Андрей Битов /Abdrei Bitov/ бурхангүй үзлийг дагасан коммунист нийгэмд өссөн. Гэтэл нэгэн уйтгартай өдөр Бурхан түүний зүрх сэтгэлд иржээ. Тэр энэ талаар дурсахдаа, “27 настайдаа, нэгэн өдөр би Ленинград /одоогийн Санкт Петербург/ хотод метрогоор зорчиж байлаа. Тэр үед би маш их цөхөрч, миний амьдрал яг төр мөчид зогсож, ирээдүй минь бүхэлдээ сарниж алга болох гэж байгаа юм шиг санагдаж байлаа. Амьдралын утга учрын талаар бодох ч сэхээгүй байв. Гэтэл гэнэт миний нүдэнд нэгэн өгүүлбэр үзэгдэв. “Бурхангүйгээр амьдралыг ойлгож чадахгүй /Without God life makes no sense/. Би тэр өгүүлбэрийг дахин дахин сэтгэлдээ бодонгоо, тэр үгийг шат болгон цөхрөл дундаас бурханы гэрэл рүү алхам алхамаар дөтлөн орсон.           

Бидний хэнд ч бай хэзээ нэгэн цагт амьдралын зорилгын талаар сэтгэл зовниж, цөхрөх үе тохиолддог. Тэгвэл энэ цаг мөчид та өөрөө өөртөө баяр хүргээрэй. Учир нь бид одоо Бурханы гэрэл рүү орох яг тэр зам дээр зогсож байна. 
            

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: