Нийтлэл

ХҮҮХДЭЭС СУРАЛЦЪЯ…
Хvvхэд зангаа орхих хэрэгтэй гэдэг vгийг багагvй л сонсдог биз. Хvvхэд шиг нялх байна, хатуужилтай бай, тєлєвш, том хvн шиг бай, хvvхэд зантай байна гэх зэрэг vнэт сайхан сургамжууд их байх аж. Амьдралд vнэхээр хэрэгтэй нь vнэн.
Яг vнэндээ нялх хvvхэд л итгэж чадна. Ямар ч санаа оноо євєрлєлгvй тэр инээж, баярлаж, уйлж, догдолдог. Харин тєлєвшин хvн маань тэгдэггvй. Яагаад гэвэл “том” хvн болжээ. Зvрх сэтгэл дэх бяцхан хvvхэд vхмэл бол хvний амьдрал тэр чигээрээ vхмэл байх болно. Балчир хvvхдийн хэд хэдэн онцлогийг энд авч vзье.

1-рт Балчирхан хvvхэд маргаашдаа санаа зовдоггvй
Томчууд бид маргаашдаа санаа зовдог. Єнєєдрєєр амьдрах, харах чадвараа алдсан мэт. Миний 2 охин ч гэсэн маргааш тийм юм, ийм юм манай гэрт байхгvй яанаа гээд байдаггvй.

2-рт Балчир хvvхэд юмыг байгаагаар нь хардаг
Томчууд юмыг байгаагаар нь бус цаад утгыг нь харж, ойлгож, бодож харьцдаг. Тухайлбал харилцаан дээрээ нэр хvндтэй, эрх мэдэлтэй, компанитай хvнтэй хvндэтгэлтэй, бєхєлзєж харьцдаг бол дулимагхан нэгнийг бол ёс болгож мэндлэх vйлдлээрээ цэг тавьдаг. Зарим vед зєєлєн, зарим vед хатуу харьцааг гаргадаг.
Нєхцєл зааж харьцдаг нь томчуудын араншин. Томчууд vvнийгээ байх ёстой дvрэм, журам, ёс гэж vздэг нь сохолдог.
Харин хvvхэд бол доллар, тєгрєгийн ялгааг сонирхдоггvй. Арван сая дэвсгэртийг ялгадастай байвал тоохгvй хаяж  орхино. Тэд харж байгаагаараа ханддаг. Муугvй шvv. Тэд цайлган. Уулыг уулаар, цэцгийг цэцгээр хар. Цас хог биш, модноос унасан навчис новш биш гэж л тэд харна. Нарыг, голыг, тэнгэрийг тэр байтугай хvнийг хvнээр нь харж чадахгvй бол хєєрхийлєлтэй. Хvvхэд бол байгаагаараа нь л хардаг. Зэрлэг, ємхий євсийг цэцэг гэж харж, хєєрцєглєж л чадах улс.

 3-рт Балчир хvvхэд инээдэг
Цєхрєлд автсан хvн инээж чадахгvй. Инээд бол хvнийг анагаагч эм болж Бурханаас ирсэн бэлэг. Та бид санаа зоволтоор дvvрэн, дарамтанд байхдаа инээж, баярлаж чаддаггvй. Єдєрт бид хэдэн унаа нэг сайхан инээсэн бэ. Єдєр бvрийнхээ инээдийг тэмдэглэж авмаар санагдах юм. Огт инээдэггvй хvн сvнсээрээ vхэж, оюун санаагаараа vхэж, махан биеэрээ vхдэг. Цэвэр инээд хэн бvхэнд vгvйлэгдэнэ. Жуумалзаж инээх, санаа євєрлєж инээх, худлаа инээх, дагаж инээх, дарвайж инээх гээд янз бvрийн инээд байвч сэтгэлийг анагаагч, гэнэхэн инээд vгvйлэгдсээр. Инээж чаддаггvй хvн найзаа дайсан болгодог. Харин хvvхэд бол инээдэг. Тэд ингэж инээсэн учраас бидний сэтгэлийг баясгадаг.

4-рт Балчир хvvхэд уйлдаг
Уйлах нь биед сайн. Томчууд уйлах дургvй. Хэрэвзээ тэгвэл бєєн шившиг болно гэж vздэг, нєхцєл байдал ч тэднийг ийн хvмvvжvvлдэг. Сэтгэлийг чинь баярлуулж уйлуулах, шимшрvvлж уйлуулах аль нь ч бай та уйлаарай. Тємєр мэт байх гэсний хэрэггvй. Та эрэгтэй, эмэгтэй хvн л бол уйлж чадна. Уйлдаггvй хvн євчин зовлонд их нэрвэгддэг нь шинжлэх ухаанд батлагдсан, амьдралд шалгарсан зvйл юм. Тиймээс чєлєєтэйгээр, эрх дураараа уйл. Та єєрийгєє барих гэж, том хvн гэж уйлахаас татгалзвал гарцаагvй та эмгэгтэй болно.
Хvvхэд уйлж чаддаг. Тэд сэтгэлдээ ямар нэгэн таагvй зvйлийг мэдэрвэл уйлдаг. Бурхан ч гэсэн уйлж буй нэгэнд анхаарал тавьдаг махан зvрхтэй ААВ юм.

5-рт Балчир хvvхэд тоглодог
Христэд итгэсэн хvн тоглож болно. Харин аливаа шашин, vзэл бодол, онол, дvрэм журам таныг хайрцаглаад хашчихаад тоглох ёсгvй гээд бодвол алдас билээ. Тоглох цагийг єєртєє гарга. Тоглоом таны муу, сайн энергийг гадагш гаргадгаараа таны стрессийг тайлдаг гайхамшигт эм. Хир буртаггvй нєхєрсєг тоглоом, олуулаа нийлж ёстой хєлсєє гартал тоглох тоглоом, єєрсдєє тоглоомондоо сууж балчир хvvхэд мэт тоглох тоглоом бидэнд байгаа. Тэдгээрээ та тогло. Том хvн байх гэж бvv хvчил.

6-рт Балчир хvvхэд гайхамшгийг бий болгодог
Жаахан хvvхэд энгийн зvйлийг хараад баярлаж, гайхаж, шагшиж байхад єнєєх томчууд шал дэмий юм гэж тоомжиргvй ханддаг. Ингэснээр томчууд энгийн зvйлийг хvндрvvлж ойлгож, хийдэг. Энгийн биш зvйлийг энгийн зvйлтэй хольж эхлэдэг нь хэвийн биш болгож байгаа юм.
Хvvхэд бол итгэдэг.

7-рт Баг зvvдэггvй
Хvvхдэд баг зvvх шаардлага байхгvй. Учир нь тэд зvрхээрээ ханддаг. Томчуудад баг хэрэгтэй. Тэгэхгvй бол тэд баригдчихна. Гэтэл баггvй хvнд єєрсдєє дуртай. Их хачин. Хvvхдийн зарим vг нvvр улайтал байдалд оруулдаг нь мэс, илд мэт байж ямар ч эрх мэдлээс илvv сvр хvчийг vзvvлдэг.

Дээрх зvйлсээс та єєрийгєє тольдохыг хvсээрэй. Та том болоод багагvй хугацаа єнгєрvvлсэн байж болох ч амьдралд хэзээ ч алдаж, гээж болохгvй цайлган зан хэрэгтэй байдаг. Тийм ч учраас хvvхэд шиг цайлганаар хvлээн аваагvй хvн мєнхийн улсад орохгvй гэж Есvс Христ хэлсэн байдаг. Та жинхэнэ Бурханд итгэж аврагдахад, санаа оноо чинь, эрх мэдэл, байр суурь чинь тус болохгvй. Тэр ч байтугай Христчин ч, vл итгэгч байсан бид хvн л бол бидний дотор хvvхдээс суралцах зан чанар байдаг юм.
Бид хааяа хvvхэд шиг итгэлтэй томчуудтай уулзахдаа уулга алдан ийм хvн байдаг байх нээ гэж ухаарал авдаг. Тэгээд єєрийгєє тольдон хардаг. Таны амьдрал гэрэл гэгээ, амар тайван, аз жаргалтай байх боломж бий.
“Нууцлагдсан шархны эдгэрэл” номноос тєрсєн сэтгэгдэл

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: