Сургаал, нийтлэл

ЧИНИЙ АМЬДРАЛЫН ҮНДЭС СУУРЬ

Библийн ишлэл:

1Коринт 3:10-11,

10 Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би ухаалаг тэргүүн барилгачин мэт суурийг тавьсан бөгөөд харин өөр хүн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун. 11 Учир нь тавигдсан ганц суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй. 12 Хэрэв хэн нэгэн хүн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал, 13 ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Яагаад гэвэл энэ нь галаар илэрхий болгогдох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. 14 Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэр хүн шагналаа хүлээн авна. 15 Хэрэв хэн нэгний ажил шатвал тэр хүн хохирол амсана. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана.

Исаиа 28:16

16 Тийм учраас Эзэн БУРХАН: “Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина. Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм. Түүнд итгэгчийг яаруулахгүй.

Оршил:

Та ямарваа нэгэн байшингийн суурийг тавьж үзсэн үү. Миний хувьд суурийг тавьж үзээгүй ч яг 2 удаа маш ойроос ажиглаж байсан. Нэг дэх нь: Олон жилийн өмнө хүүхэд байхдаа аавынхаа барьж байгаа байшингийн суурийг ажиглаж байсан. Суурь тавих үйл явцыг ааваасаа лавлан асуухад аав минь: Энэ байшинг барихын тулд хамгийн чухал нь суурь юм. Яагаад гэвэл суурь нь л бат бөх байж гэмээнэ олон жилийн цаг хугацааг өнгөрөөнө гэж билээ. Аавын хэлсэнээр болж өдгөө тэр байшин маань 30 гаран жилийн насыг өнгөрөөгөөд байгаа билээ. Хоёр дахь нь: Саяхан 2 жилийн өмнө 5 давхар барилгын суурийг тавих үйл явцад хамт оролцож билээ. Газрын хөрсийг бараг 4.5метр гүн ухаад, дараа нь маш нарийн хэмжилт тооцооны дагуу суурийн бетон цутгалт, суурийн блокон хана өрөлт гэх мэтийг мэргэжлийн инженерийн бүрэн хяналтан дор хийж байсан.

Суурь сайн байснаар түүн дээр барих барилга нь бат бөх ба хэврэг, урт болон богино настай болох нь тодорхойлогдоно. Мөн үүнтэй адил хүний амьдралд итгэл бишрэлийн суурь гэж тавигдсан байдаг. Хүн яг юуг өөрийг нь түшиж тулах итгэл найдварын суурь болгох нь маш чухал юм. Миний хувьд бол миний амьдралыг түшиж тулдаг цорын ганц суурь нь бол Есүс Христ юм.

Лук 6:46-49 дээр 2 барилгачины тухай сургаалт зүйрлэл дээр тулгуурлан Есүс Христ нэгэн гайхамшигт сургаалыг заасан билээ.

1. Дуулгавартай байдал амьдралын хүчирхэг суурийг бий болгоно.

Барилга барьж байгаа инженер хүн өөрийн сурж мэдсэнийхээ дагуу бүгдийг үйлддэг. Эмч хүн ч анагаахын сургуульд сурсан зүйлийнхээ дагуу  л хүнийг эмчилнэ. Огт сураагүй зүйлээ мэдээж хийж чадахгүй. Тэд өөр өөрсдийн онолдоо захирагдан тухайн зүйлүүдээ хийдэг. Тэгсэнээр ч тэр нь амжилттай болдог. Есүс Христийн үг бол бидний амьдралын бат бөх суурь болж чадна. /1. Ишлэл 46-48/

-Есүс Христ л бидэнд амьдралын гүн суурь тавих ухаарал боломжийг өгдөг юм. Библи дээр хэлэхдээ: Миний бодол санаа та нарын бодол санаа биш, тан нарын зам нь Миний замаас өөр гэж Эзэн хэлдэг.  Есүс Христийн үгэнд дуулгавартай байх байдал нь бидний амьдралд илүү гүн суурийг бий болгодог юм.

Үгэнд дуулгавартай байх нь:     Суурь сайтай байшинтай адил.

Үгэнд дуулгаваргүй байх нь:      Суурьгүй байшинтай адил

2. Байшин гэж юу вэ? Энэ бол хамгаалалт, амар тайван газар, итгэл найдварын газар, хайр дүүрэн газар юм.

-Тиймээс ч хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн гэр орон байрыг бий болгон тэндээ гэр бүл гэр бүлээрээ амьдарцгааж ирсэн билээ. Тэдний хувьд  гэр байшин гэдэг нь бүх гадны нөлөөнөөс хамгаалагч  газар байсан өдгөө байсаарч ирсэн. Гэрт байхаас илүү гадаа амьдарахыг хүсэн эрмэлздэг хүн та нарын дунд байна уу? Мэдээж үгүй.

Библи гардаг энэхүү байшингын тухай сүнслэг талыг авч үзвэл: Энэ нь сүнслэг амьдралын хамгаалалт юм. Мөн хүн олон зууны туршид далд ертөнцийн ямар нэгэн нөлөөнөөс өөрийгөө хамгаалахын тулд алдар нэр, мөнгө, шашин сургаал онол номлолыг  өөр өөрсдийн амьдралд суурь, өмөг түшиг хамгаалалт болгон бий болгосон билээ.

Асар том барилга байгууламжын хувьд суурь гэдэг зүйл маш багахан хэсгийг нь эзлэж байгаа мэт боловч энэ нь хамгийн чухал хэсэг нь юм гэдгийг хүн бүр сайн тунгаан бодох хэрэгтэй.

Ихэнхи хүмүүс яагаад түшиж тулах үндэс суурь тавилгүйгээр амьдралаа зохиодог вэ?

Бид дэлхийн амьдралын манан будан мэт харагдах түр зуурын өнгө үзэмжинд хууртан суурь тавьж болохгүй. Нэг л цаг үед бүх зүйл өөрчлөгдөнө. Тэр үед сүүрэл нь их болсон байхыг, эргэн босгоход дэндүү хүнд болсон байх болно.

3. Хүн болгоны бий болгосон суурь болгон нэгэн өдөр л бүгд шалгагдах болно.

Та сайн хүчирхэг бат бөх суурь амьдралдаа тавьсан ч бай, эсвэл маш хэврэг суурь тавьсан ч бай аль алийг нь шалгах цаг ирж байгаа билээ. /48-49 ишлэл/

1Коринт 3: 13-15

13 ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Яагаад гэвэл энэ нь галаар илэрхий болгогдох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. 14 Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэр хүн шагналаа хүлээн авна. 15 Хэрэв хэн нэгний ажил шатвал тэр хүн хохирол амсана. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана.

Энэ шалгуур бол АМЬДРАЛЫН ИХ ҮЕР, ЦУНАМИ юм.

Энэ сургаалт зүйрлэлийн дагуу бол “ҮЕР УС” нь Христэд итгэгчдийн ч тэр, үл итгэгчдийн ч тэр аль алины нь амьдралд ялгаагүй л орж ирдэг. Энэхүү аюулаас Христ Итгэгчдийг яагаад хэлтрүүлж болоогүй юм болоо?

4. Есүс Христ хүний амьдралыг цорын ганц суурь болох нь:

Иохан14:6 “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” гэсэн билээ.

Есүс бол бидний бие махбодын амьралын зам юм.

Есүс Христ бол бидний оюун санааны амьдралын цорын ганц үнэн юм.

Есүс Христ бол бидний сүнслэг амьдралын цорын ганц амь юм.

Есүс Христийн дагалдагч байж танигдах нэг зам нь дуулгавартай байдал юм. Та нар Эзэн Эзэн гэж дууддаг хэрнээ юунд тийн үйлдэггүй юм бэ? /46 ишлэл/ Бид Эзэнийхээ үгийг биелүүлж амьдарцгаая. Эзэний үг л таныг хүссэнээс илүү гүнд суурьлах болно. Есүс таны амьдралын бүхий л салбарын суурийг батжуулахыг хүсэж байна.

1Коринт10:4 ын төгсгөлд хэлэхдээ: “…Тэр хад бол Христ байв” гэсэн байна. Есүс таны бүх амьдралын хүчирхэг хадан суурь байх болно. Эзэн Бурхан маань та бүхнийг ивээх болтугай.

Пастор Мөнхбаатар /Амьд чулуу Христийн чуулган/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: