Нийтлэл

Бидний амьдарч буй дэлхий ертөнц асуудлаар дүүрэн…

Бидний амьдарч буй дэлхий ертөнц асуудлаар дүүрэн. Зарим нь жижиг, зарим нь нүсэр том асуудал. Рик Воррен өөрийн эхнэр Кэй-ийн хамт дэлхийн олон тэрбум хүнд нүүрлэж буй таван том асуудлыг жагсааж байна.

1. Даяарчлагдсан сүнсний харанхуйлал.
Дэлхийд тэрбумаараа хүмүүс Есүс Христийн нэрийг хэзээ ч бүрэн утгаар нь сонсоогүй хэвээр байна. Дэлхийд 3,000 гаруй ястан, үндэстэн Есүсийн нэрийг бүрэн сонсоогүй байна. Сонссон юмаа гэхэд, тэд, “Есүс гэж хэн бэ?”, “Энэ нэр яасан болоод тийм эрхэм юм бэ?” гэж өөдөөс асуух жишээтэй. Эдгээр хүмүүс Есүсийн талаар, ганц Бурханы талаар сонсоо ч үгүй, мэдэх ч үгүй байх юм. Ийм байхад та бид Есүс Христийн талаар бүрэн утгаар нь хүмүүст хэлэхгүй суугаад байх гэж үү?

Ром 10:14
Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?

Хүн төрөлхтөний эхний асуудал бол, “Есүс Христийг бүрэн утгаар нь сонсоогүй” явдал юм.

2. Хоёрдахь аварга дайсан бол хүмүүсийн төлөө үйлчлэх удирдагчаар энэ дэлхий дутаж байна.
Дэлхийн аль ч улс оронд өч төчнөөнөөрөө удирдагч нар байгаа ч тэдний ихэнх нь эрх мэдлээ урвуулан ашиглаж хувиа борлуулан үйлчилж байна. Хүмүүсийнхээ сайн сайхны төлөө тэд эрх мэдлээ ашиглах ёстой боловч үнэндээ өөрсдийн төлөө л тэр бүхнээ зарцуулж байгаа нь харамсалтай. Тийм учраас л тэдгээр удирдагчдын нөлөөгөөр дэлхий ертөнц бөөн хямрал, эмх замбараагүй байдалд байна.
Удирдагч хүнд ёс зүй, умартах ёсгүй хариуцлага гэж бий. Удирдагч хүнд мэргэн ухаан дутвал ард түмэн нь цөхрөх болно.

Сургаалт үгс 11:14а
Удирдамжгүй аваас ард түмэн нь мөхнө.

Сургаалт үгс 16:12
Хаан ширээ зөв шударгад тулгуурладаг учраас хорон муу явдалтай холбогдох нь хааны хувьд жигшүүртэй юм.

Зехариа 10:2б
Ингээд хүмүүс хонь мэт төөрөн, хоньчингүй учир зовно

Хөгжиж буй улс орнуудад 2,1 сая гаруй пастор болон сүмийн удирдагч нар байна. Тэдгээрийн 1,9 сая нь сургалтад ер хамрагдаагүй байх юм. Зөвхөн Библийн сургуульд ч яваагүй бус мөн дунд сургууль ч зарим бүр бага сургууль ч төгсөөгүй байх юм. Тэд ямар ч сургалтад суугаагүй ч сүм чуулганыг удирдаж байна. Үүнийг бид шийдэх ёстой.

3. Дэлхийн гуравдагч аварга дайсан бол ядуурал юм.
Дэлхийн тал хувь нь буюу гурван тэрбум хүний өдрийн орлого нь хоёр ам доллараас хэтрэхгүй байна. Дэлхийн зургаан хүний нэг нь туйлын ядуу байдалд аж төрж байна. Энэ мэт тоочвол сэтгэл өвтгөм байгаа биз.
Зөвт хүмүүс ядуусын төлөө санаа тавьдаг гэж Библид хэлдэг билээ. Тухтай орчинд амьдраад дэлхийн бусад хүмүүс яг ингэж амьдардаг гэж бодох амархан. Завгүй амьдралынхаа дунд бусад хүмүүс яаж амьдарч буйг бид мартчихдаг нь мөн үнэн. Тэр ч бүү хэл ядуу байгаа хүмүүсийг “арчаагүй” гэж шүүх аястай байдаг нь нууцгүй.

Иов 12:5
Тайван байгчид гай зовлонг хөл нь халтирдаг хүмүүст бэлтгэгдсэн хэмээн тохуурхдаг билээ.

Зүүн өмнөд Азид охиныхоо биеийг үнэлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн арван сая охидын эцэг эхийг та яах гэж байна? Тэд охидынхоо биеэр олсон мөнгөөр амиа зогоож байна. Энэ үнэхээр аймшиг биш гэж үү?

4. Дөрөвдэх аварга дайсан бол өвчлөлт юм.
Хэдэн тэрбум хүн ган гачиг, өлсгөлөнд нэрвэгдэж байна. Орон гэргүй, ойчих аягагүй, очих газаргүй хэдэн тэрбум бидний адил нэг дэлхийд амьдарч байна. Тэдэнд туслах хүн үнэхээр алга гэж үү? Бид ямар нэгэн зүйл хийхгүй гэж үү?

Дуулал 38:6-11
Намайг мушгин ихэд бөхийлгөжээ.
Би бүхэл өдрийн турш гашуудан явна.
Ууц нуруу минь халуу шатаж,
Махан биед минь эрүүл газар гэж үгүй.
Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ.
Зүрхний минь шаналлаас болж би ёолдог.

Эзэн, миний бүх хүсэл Таны өмнө байна.
Миний санаа алдах дуу Танаас нууцлагдаагүй байна.
Миний зүрх давчдаж, хүч чадал минь алдардаг.
Нүдний минь гал ч бөхсөн.
Миний хайртай хүмүүс хийгээд миний найз нөхөд
Гамшгаас минь зугтдаг.
Хамаатан саднууд минь ч холуур зогсдог.

Ядуурал, өвчлөлтөд нэрвэгдсэн хэдэн сая хүн дэлхийд бий. ДОХ, халдварт өвчинд нэрвэгдсэн хэдэн сая хүн үхлээ хүлээн амьдарч байна. Тэднийг гэрийнхэн нь үл ойшоож, зайгаа барьж байна. Христэд итгэгч бид тэднийг мөн үл ойшоох гэж үү?

Езекиел 34:4
Эмгэгтэй нэгнийг та нар эс тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг та нар үл боож, бутарсныг та нар эс буцааж, гээгдсэнийг эс хайв. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлов.

5. Тавдах аварга дайсан бол үл мэдэх байдал юм.
Дэлхийн нийт хүн амын бараг тэн хагас нь уншиж бичиж чадахгүй хэвээр байна. Уншиж, бичиж, наад захын тоо бодож чадахгүй, шинжлэх ухааны ямар ч ойлголтгүй иргэдтэй улс хэрхэн хүчирхэг болж чадах вэ? Ийм улс орон хэр хол явж чадах билээ?

Хосеа 4:6
Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан. Та нар мэдлэгээс татгалзсан учир Би ч бас та нарыг Миний тахилч байхаас татгалзах болно. Та нар Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас та нарын хүүхдүүдийг мартах болно.

Дэлхийд олон сая багш, сургууль, сурах бичиг хэрэгтэй байна. Энд дурьдагдсан асуудлууд нь нүсэр том бөгөөд зөвхөн Бурханд л итгэж, түүний алдрын төлөө нэгдэн тэмцэхээс аргагүй юм.
Энэхүү таван зүйлийг дэлхийд нүүрлэж буй аварга асуудал гэж би нэрлэж байна. Христийн чуулган эдгээр зүйл дээр анхаарвал бид энэ дэлхийг үнэхээр өөрчилж чадна. Үүний төлөө бид дараах 5 зүйлийг хийж болох юм:

  • Сүм чуулганыг олноор байгуулах
  • Удирдагчдыг сургаж бэлтгэх
  • Ядуусыг тэтгэх
  • Өвчлөгсдийг энэрэн асрах
  • Дараагийн үеийнхэнийг боловсролтой болгох.

Дэлхийд буй нийт христитгэлт хүний тоо нь Хятадаас, Энэтхэгээс ч их юм. Хэрэв тив бүрт буй Христийн чуулган эдгээр таван зүйлд нэгдэн үйлчлэх аваас бид энэ дэлхийд сайн мэдээг хүргэж чадна.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: