7 хоногийн залбирлын удирдамж
Долоон хоногийн залбирлын удирдамж:
(Эзэний заасан залбирал Матай6:9-13)
1 өдөр: Бурханы ариун нэрийг өөрсдийнхөө амьдралаар дуурсган алдаршуулагч байхын төлөө залбир.
2 өдөр: Бурханы хаанчлалын хэв загвараар амьдрах, сатаны хаанчлалыг нухаан унагаах Бурханы хүч таны амьдралд дүүрэн ирэхийн төлөө залбир.
3 өдөр: Бурханы хүсэл зорилго таны хүсэл мөрөөдөл, гэр бүл, хичээл, ажил амьдрал дээр ирэхийн төлөө залбир.
4 өдөр: Өдөр тутмын амьдралынхаа хэрэгцээ бүрийг Төгс хүчит Бурхан Эзэнд даатган залбир.
5 өдөр: Гэм нүгэлдээ гэмших, өөрт тань хор хөнөөл учруулсан хэн нэгэнийг уучлахад бэлэн байхын төлөө залбир.
6 өдөр: Сатаны дайсагнал болон бузар муу зорилгуудад өртөхгүй байх, Бурханы хамгаалтан дор байхын төлөө залбир.
7 өдөр: Талахралын залбирал: Өнгөрсөн бүх өдрийн төлөө талархал өргөн, ирэх өдрүүдээ Эзэний нэрээр ерөөн залбир.





