Зуучлан залбирал
Амьд чулуу чуулганы залбирлын сэдэв:
♥ 2010 онд Амьд чулуу чуулган дээр Бурхан Эзэний таалал соёрхол мэргэн ухааны удирдамж үргэлж хамт байхын төлөө
♥ Чуулганы Пастор болон түүний гэр бүл дээр Бурханы хамгаалалт, үйлчлэл дээр нь Бурханы хүч чадал, мэргэн ухаан дүүрэн байж амжилттай үйлчлэх, мөн пасторын хүү Мөнх-оргилийн хэл яриа заслын эмчилгээ сайн хийгдэж эдгэрэл ирэхийн төлөө.
♥ Чуулганы үйлчлэлийн ахлагчдын дээр Бурханы хамгаалалт дүүрэн байж шинээр үйлчилж буй үйлчлэл бүр дээр нь мэргэн ухаан, хүч урам зориг бүр хамт байхын төлөө
Ахлагчдийн нэрс:
-Баттулга /магтаал/ -Жаргалсайхан /хүүхэд/
-Эрдэнэ-бат /аж ахуй/ -Хангарьд /залуучууд/
-Баатархүү /угтагч/
♥ Амьд чулуу чуулганы үйлчлэл нэг бүр дээр Бурханы удирдамж хамт байж сайн хийгдэж, Христийн биеийг хүчирхэг болгон босгохын төлөө:
Үүнд: -Магтаалын үйлчлэл
-Залуучуудын үйлчлэл
-Хүүхдийн үйлчлэл
-Номын сангийн үйлчлэл
-Хэвлэл мэдээлэл, интернетийн үйлчлэл
-Угтагчын үйлчлэл
-Дотоод аж ахуйн үйлчлэл
-Кино үйлчлэл
-Илгээлт сайн мэдээний үйлчлэл
-Залбирлын үйлчлэл
-Эрчүүд болон Эмэгтэйчүүдийн үйлчлэл
♥ Амьд чулуу чуулган 2010 онд тогтмол хамрагддаг 100 итгэгчтэй чуулган болон босохын төлөө
♥ Амьд чулуу чуулганы итгэгчдийн монголд байгаа ар гэр бүл, аав ээж ах дүүс нарын сүнсний аврал, эдгэрэл чөлөөлөлт, хамгаалалт бүхэн хамт байхын төлөө
♥ Ирэх 8 сард хийгдэхээр төлөвлөгдөж байгаа Монгол дахь гэр бүлүүдийнхээ авралын төлөө хийх сайн мэдээний аялал амжилттай хийгдэж олон гэр бүлд аврал хүрэхийн төлөө. Санхүү болон бүх шаардлагатай зүйлсээр хангагдахын төлөө





