Христийн зовлон кино
Есүс Христ юуны төлөө гэмт хэрэгтэн мэт хараан зүхэгдэж, аймшигт зовлон эдлэж, загалмайн тарчлалыг өөрийн бие дээр хүртэх болов. Энэ нь библид зөгнөгдсөн олон зөгнөлийн үгнүүд биелэгдэхийн тулд байв. Тэгвэл Есүс Христийн талаар энэ Ариун номонд хэрхэн зөгнөсөн байдаг вэ. Библид хэлэхдээ: Дэлхийг аврагч Бурханы Хүү гэмт хэрэгтэн мэт цаазлагдан дэлхийн нүглийн төлөөс болно, мөн үхээд 3 хоногийн дараа үхлээс дахин амилах болно гэсэн байдаг билээ. Библийн эдгээр бүх зөгнөлүүд биелэлээ олсон. Есүс таны гэм нүглийн төлөө загалмайд хадагдан, таны авралын төлөө итгэл найдварыг өгөхөөр үхлээс амилсан Бурхан юм. Есүс амьд учраас амьдрал үнэ цэнэтэй. Ингээд хамтдаа Есүс Христийн та бидний төлөө зовлон үүрсэн тэрхүү өдрүүдийг эргэн санан “Христийн зовлон” киногоо үзэцгээе. Бурхан таныг ивээх болтугай. Түүний Хүүд итгэх таны итгэл найдвар тань сайн сайхан бүхнийг эргүүлэн өгөх болтугай.





