Магтан дууны үг

1. Итгэл…

Мөнх шагналд хүрэх гэж
Бүхнээ би зориулъя
Энэ миний тэмүүлэл
Миний амьдралНад бэлдсэн бүхэнд тань
Юу ч саад болж чадахгүй
Тэргүүнийг минь өргөгч
Таныг би зорьё

[Гүүр:]
Миний сэтгэлд оршигч Их Эзэн
Энэ дэлхийн эзнээс хүчтэй

[Дахилт:]
Итгэл…өндөр уулыг ч хөдөлгөнө
Христийн хүчээр би бүхнийгчадна
Итгэл…бүгдийг даван туулна
Надад хүч чадлаа өгөгч
Христийн хүчээр

2. Би тунхаглая

Их Эзэний минь тэр хайр

Бидний дотор бялхан дүүрэн

Их Эзэний зүрх биднээр дамжуулан

Энэ дэлхий рүү хүрэхийг хүсэж байна.

Их Эзэний минь тэр үг

Бялхсан амийн гэрэл

Хөрсөн сэтгэлд дахин гэрэлтэхийг

Мөнхийн Эзэн харахыг хүснэ

Магтаал хүндэтгэлд айлдсан үг тань

Энэ газраар урсах амийн гол нь болж

Магтаалд хүндэтгэлд өргөх дуунууд

Энэ газраар эгшиглэх цуурай нь болно

Би Тунхаглая, гэрэл ба давс нь болон/3

Би тунхаглая/2

3. Эзэн дахин ирэх мөч хүртэл

Эзэн дахин ирэх мөч хүртэл

Энэ замаар би алхах болно

Давчүү үүд, давчүү замд

Загалмайгаа би үүрээд

Энэ л туулах замынхаа төгсгөлд

Эзэнтэйгээ би учрах болно

Алдрын Их Эзэн минь

Алгаа дэлгээд угтана

Эзэн дахин ирэх мөч хүртэл

Эцэж цуцалгүй гүйх болно

Эзэний хаанчлал энэ дэлхийд дүүртэл

Энэ л бие минь магтан дуулна

Дахилт:

Миний хайртай Их Эзэн

Бүх дэлхийн аврагч Эзэн

Миний хайртай Их Эзэн

Бүх алдрын агуу Их Эзэн

4. Аавдаа ирээрэй….

Түүний зүрх сэтгэлд чи байсаар байсан

Дуссан нулимс бүр чинь Түүний хувьд онцгой

Хүүгээ золиосолсон Аавын хайр агуу

Бүгдийг чамд өгсөн Аавдаа ирээч

Хайрыг авахын тулд юу ч хийх хэрэггүй

Хаанаас олно гэж юунд ч бүү санаа зөв

Хэлсэн үгээрээ, урсгасан цусаараа

Бүгдийг чамд өгсөн Аавдаа ирээч

Аавдаа ирээрэй өөрийгөө бүү гол

Нурсан амьдрал, хөрсөн сэтгэл

Бүгдийг Тэр эдгээнэ

Хүүгээ золиосолсон Аавын хайр агуу

Бүгдийг чамд өгсөн Аавдаа ирээч.

5. Ах таны дотор байгаа

Ах таны дотор амьдарч байгаа

Бурханы дүр төрх юутай сайхан бэ?

Хүндэт Эзэний хүүхэд болсон таныг

Хайрлан хайрлан үйлчилье

Эгч таны дотор амьдарч байгаа

Бурханы дүр төрх юутай сайхан бэ?

Хүндэт Эзэний хүүхэд болсон таныг

Хайрлан хайрлан үйлчилье

Биднийг цуглахад ирдэг Их Эзэн

Таны нэр алдар юутай сайхан бэ?

Хүндэт Эзэн бидэнтэй байгаа учир

Хайрлан хайрлан үйлчилье

6. Бvх хvч чадал

Бvх хvч чадал бvх эрх мэдэл

Бvх бvтээлvvдийг бvтээгч Эзэн нь Та

Энэ дэлхийн хэмжээлшгvй мэргэн ухаанаар

Орчлон хорвоог  Та бvтээсэн

Бvх улс vндэстэн бvх хаанчлал

Энэ орчлонгийн гайхамшигтай бvхий л зvйлс

Энэ дэлхийн vнэт эрдэнээс ч илvv

Эрхэм дээд нь ганцхан Та билээ

Цовдлогдон миний тєлєє өргөгдсөн

Зовлонг эдэлж гологдон хаягдсан

Гишгэгдсэн сарнай цэцэг шиг

Миний тєлєє Та амиа өргөсөн

Дээдийн Дээд

7. Бид нар Хаан суудлын өмнө

Бид нар Хаан суудлын өмнө цуглаад

Бүгдээрээ Их Эзэнээ магтъя

Бурхан биднийг хайрлан ганц

Хүүгээ өгсөн юм.

Бид нар Түүний цусаар аврагдсан

Загалмай дээр урссан тэр их хайр нь

Гол мэт энэ газраар урсана

Бүх улс үндэстэн ард түмэн хэлтнүүд

Аврал болон Их Эзэнийг хүндэтгэнэ

Аврал бол хаан суудалд залрагч

Бидний Бурхан ба Хурганд байдаг.

8. Бид нар хамтдаа залбирна

Бид нар хамтдаа залбирна

Их Эзэний өмнө өвдөг сөгдөөд

Энэрэл хайрын Их Эзэнд

Тэнгэр өөд гараа өндөрт өргөн

Тэнгэр заагдан Их Эзэний

Ивээлийн хур бороо

Энэ газарт дүүрэн асгараач

Их Эзэн минь энд ирээд

Үнэний хур бороог

Дүүрэн асгаж өгөөч ээ

Comments
7 Responses to “Магтан дууны үг”
  1. bNara says:

    Bayrlala mash ih bayrlaj bna ulam ih magtaal duuni ugiig oruulj uguurui,

  2. Зочин says:

    Jonathan.blog.gogo.mn рүү ороод үзээрэй.

  3. Өгөөмөр says:

    сайн байна уу? магтан дууны үгнээс гадна магтан дуунуудын нот эсвэл хэрхэн дарах тухай төгөлдөр хуур гитарын нот байгаа бол уу. эсвэл зүгээр л үгнийх нь хажууд дууг нь давхар татаж авахаар тавьж болох юм уу. эсвэл тийм сайт мэдэх үү?

  4. burhanii huuhed says:

    hehe ymar goe duunuud ve ylan guya hadiin had goe duu ban oshoo ihiig oruulj ogoorei burhan ta nariig eveeg goe site bna amjilt

  5. elbegner says:

    би тунхаглая дууды гитарын барилт нь байвал оруулж оруулж өгөөч. Нэг бол Миний мэйл (elbegner@yahoo.com) рүү явуулаач.
    Гоё дуу шүү гитараар дарж сурмаар байна. Ахан дүүсээ

  6. oyundari says:

    Бурхан ивээг
    бурханы ивээлээр дүүрэн байгаараа

  7. munhgerel says:

    burhanii iweel yrool ene sait duuren bg

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: